2007/04/29

Шамбарам

Шамбарам өвчин нилээд шаналгаатай өвчний тоонд ордог. Эмчид хандахаас ичих, эвгүй байдалд орохоос айх зэрэг сэтгэлзүйн саад тотгор нь өвчнийг архагшуулж, хүндрүүлэх нь бий. Загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах, хүчтэй өвдөх цус гарах зэрэг зовиур цагаан мах гарах үед бий болно. Өвчний хамгийн аюултай шинж тэмдгийн нэг нь цус алдалт юм. Эхлээд бага хэмжээтэй /хэдэн дусал/ байж болох ч аажимдаа хэд хэдэн зангилаанаас цус шууд садрах нь бий. Энэ нь цус багадах, ажлын чадвар алдагдах, бие сулрах зэрэг эрүүл мэндэд хор уршигтай үзэгдэл юм. Шамбарам өвчин хүндэрсэн үед зангилаа үрэвсэж, суух, явах зогсоход хүртэл тэвчишгүй бэрхшээлтэй болдог. Цагаан мах буюу шамбарам өвчин янз бүрийн шалтгаанаас үүсэх боломжтой. Хамгийн түгээмэл нь:
Суугаа амьдралын хэв маяг

Шамбарам өвчнийг дээхэн үед түшмэлийн өвчин гэдэг байжээ. Хэрэв та өдөржин суугаагаар ажилладаг бол явган явах бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Амьдралын хөдөлгөөнт хэв маяг шамбарам өвчнөөс сэргийлэх шилдэг арга.

Архаг хэлбэрийн өтгөн хаталт
Энэ нь амьдралын хөдөлгөөн багатай хэмнэлтэй холбоотойгоос гадна гол нь буруу хооллосноос болдог. Хэрэв өдөр тутмын хоол хүнсэнд эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс дутагдвал хоол боловсруулах эрхтний илүүдэл нь шулуун гэдсэнд удаан хугацаанд оршдог Тиймээс өдөрт 2 л багагүй шингэн ууж байх нь өтгөн хаталтаас сэргийлнэ. Аагтай цай, кофөг бага ууж бай. Учир нь эдгээр нь шээс хөөлгөх үйлчилгээтэй тул өтгөн хатах магадлалыг ихэсгэдэг.

Хурц хоол, архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх
Эдгээр хорт зуршил нь ходоодны салстыг цочроож, ходоод гэдэсний үйл ажиллагааны цусан хангамжийг хүчтэй болгож бохирын шүлтлэг, хүчиллэг найрлагыг алдагдуулдаг.

Хүнд зүйл өргөх
Шулуун гэдэсний судсыг өргөсгөх, шамбарамыг зангилааг үүсгэхэд нөлөөлдөг.

Клизм болон туулгах эм
Эдгээрийг тогтмол хэрэглэвэл ходоод “залхуу” болж, өтгөн хатах үндэс болдог. Бусад өвчний адил шамбарам өвчин ч мөн адил хувь хүний бие организмын онцлогт тохирсон байх ёстой. Өвдөлт ихтэй хурц үрэвслийн үед уламжлалт эмчилгээ үр дүнтэй. Эмэн эмчилгээ нь үрэвслийг намжаах боловч бүрэн арилгаж чаддаггүй. Тааламжтай нөхцөл байдалд шамбарам дахин гардаг. Өнөөдөр эмнэлгийн нөхцөлд шамбарам өвчнийг мэс заслын аргаар эдгээж байгаа нь үр дүнгээ өгч байна. Хэдий тийм боловч хувь хүний зуршил, амьдрах хэв маягаас ихээхэн шалтгаалдаг өвчин гэдгийг мартуузай

No comments: