2007/04/29

Хоол идсэний дараа бохь зажилж заншаарай


Шүд хорхойтох нь удамшил, хүүхэд төрүүлэх, хөхүүлэх, мэдрэлийн стресс болон эрдэс витамин хангалтгүй буруу хооллолт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Амны хөндийд стрептококкийн нэгэн төрөл нянгууд бий болдог. Эдгээр нь хоолны нөлөөгөөр /ялангуяа нүүрс ус агуулсан/ сэргэн олширч, шүдэнд өнгөр үүсгэдэг. Бактери нь шүдний пааланг аажим гэмтээж, шүдний дотор орж хар нүх бий болгодог. Шүд хорхойтох процесс нь удаан үргэлжилдэг тул хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Харин өвчилсөн, гэмтэж болзошгүй шүдийг цаг тухайд нь стоматологт /шүдний эмч/ үзүүлж, арга хэмжээ авбал шүдний үрэвслийг зогсоох боломжтой. Шүдийг өвчлүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал зохино.
-Амттанг хязгаарлах. Ялангуяа чихэр, шоколад, цагаан талх, үзэм, печенье, сахар нь шүдний пааланг гэмтээх, нянжүүлэх гэмтэй
-Амтат хийжүүлсэн ундаа нь амны хөндийн хүчиллэг орчинд өөрчлөлт оруулдаг. Хоол идсэний дараа бохь эажлах нь үр дүнтэй аргын нэг.
-Шүдийг өглөө, оройд хоёр удаа цэвэрлэж угаа. Фтортой оо нь шүдний пааланг бэхжүүлдэг. Калийн давс шүдний мэдрэмжийг бууруулдаг.
-Шүдний сойзны үс шигүү, хэт хатуу биш байхад анхаар. Шүдийг зөвхөн гадна бус дотор талаас нь сайтар угааж цэвэрлэ. Шүдний пааланг солиулах боломжтой. Гэхдээ солиулсны дараа ариг гамтай хандахгүй бол эргээд түргэн муудна. Хэт халуун, хүйтэн хоол янз бүрийн амттан хэрэглэх, хатуу зүйл мэрэх, шүдээ дэндүү хүчилж сойздох зэрэгт ямар ч сайн чанарын паалан тэсэхгүй шүү.

No comments: