2007/04/29

Архаг элэгний өвчин ба цирроз


Элэг нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулагч нэг чухал эрхтэн. Витаминууд, минералууд ба цусыг шүүж, гармоны балансыг зохицуулах гэх мэт биеийн бүхий л солилцоог зохицуулж байдаг. Архаг элэгний үрэвсэл нь цаг хугацаа өнгөрөх тусам элгийг гэмтээсээр байдаг. Цирроз Фиброз нь элэгний ноцтой хүнд хэлбэрийн өвчин юм. Цирроз нь элэгний эд эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, элэгний эсэд өөрчлөлт орсноос үүсдэг. Энэхүү өвчнөөр манай улсад олон хүн өвдөж өөд болж байгаа бөгөөд сүүлийн үед улам бүр залуужсаар байна. Фиброз буюу хавдар нь элэгний эд эс халдварлагдаж, үрэвсэж, гэмтснээс үүснэ. Энэхүү өвчин нь даамжран бусад аль нэг эрхтэнд үсэрхийлэн нөлөөлдөг. Элэгний хавдар нь элэгний хатуурлын хүндрэл юм.


Энэхүү өвчин нь эрчүүдэд
-Их хэмжээгээр, удаан хугацаагаар байнга архи уух
-Хэт таргалалт
-Бага хэмжээгээр жимс, ногоо хэрэглэх
-Цусны даралт ихдэх
-Холестрел өндөр байх ба өөх тос их хэрэглэх
-Удамшил зэргээс шалтгаалан үүсэх ба эрчүүдэд архи их уух нь энэ өвчнөөр өвдөх гол шалтгаан болдог.
-Хэрвээ та өдөрт 200 граммаас илүүгүй архи, пиво, вино хэрэглэх
-Хоол хүнсэндээ жимс, ногоо, өөх багатай хүнс хэрэглэх
-Биеийн жингээ байнга хянах
-Эмийн бодисыг их хэмжээгээр дураараа хэрэглэхгүй байх
-Гепатит В вакцин хийлгэх зэргээр сэргийлж чадвал энэ өвчнөөр өвдөхөөс зайлсхийж чадна.
-Хэрвээ та нэгэнт энэ өвчнөөр өвдсөн бол эмчийн хяналтанд ороорой.


Элгээ хамгаалах зарчим

1.Элдэв химийн найрлага орсон эмийн бодисыг шаардлагагүй л бол бүү хэрэглэ.
2.Эмчийн заавраар л биш бол та эм, тариа хэрэглэхээс зайлсхий. Энэ хор таныг бүр хордуулсаар байх болно.
3.Замбараагүй эмийн хэрэглээ нь таныг ноцтой аюулд хүргэж болох юм.
4.Вино ба пиво, архинд бүү хөтлөгд. Хэрэглэсэн ч их бага хэрэглэ.
5.Архийг хэзээ ч эмтэй хольж бүү хэрэглэ.
6.Элдэв зориулалттай шүршдэг цэвэрлэгээний бодисыг бага хэрэглэх. Хэрэглэж буй үедээ маск зүүх
7.Ялаа, бясаа, жоомны шүршдэг хор, шүршдэг будаг зэргийг хэрэглэхдээ аль болох түүнийг амьсгалын замд орохоос сэргийлэх.
8.Арьс салстаа гэмтээхээс болгоомжлох. Гэмтсэн шархаар халдвар орохоос сэргийлэх. Архаг В, С гепатит нь элэгний хатуурлыг үүсгэдэг.
9.Гепатитын вирус нь биеийн шингэн, цус, тунгалаг, үрийн шингэнд байх учир таньж мэдэхгүй хэн нэгэнтэй дотно харилцаатай болохоос зайлсхий.
10.Гепатит В вирус нь шингэнээр дамжин халдварлах нь амархан байдаг.
11.Гепатит С нь цусаар дамжин халдварладаг бөгөөд шивээс хийлгэх, цус солих зэргээс зайлсхийж, нэг удаагийн тариурыг хэрэглэж занших
12.Эмчлүүлээгүй, хяналтанд ороогүй гепатит С, В вирус тээгч нь халдвар дамжуулагч болдгийг анхаар.
13.Элэг өвчилж, халдварлагдсан ч хүмүүс ямар нэг шинжгүйгээр олон жилээр явж болдог учир та сэрэмжил.
14.Та хүүхдээ зүү мэтийн арьс хатгах, нэвтлэх зүйлсээс хол байлга.
15.Бохирлогдсон зүү, тариурыг хэзээ ч бүү хэрэглэ. Халдварын өвчлөл монголчуудын дунд ихэссэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь үхлээр төгсөж байна. Хүмүүс халдварыг чухам хаанаас авснаа мэддэггүй тул та доорх зүйлсийг анхаараарай.
16.Хэрвээ та болон гэр бүлийнхэн Африк, Өмнөд Ази, Кариббийн улсаар аялах бол халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Дээрх улсуудад Гепатит В хүн амынх нь 15 хувьд халдварлагдсан байдаг.
17.Та ба таны бэлгийн харьцагч, гэр бүлийнхэн чинь Гепатит В-гийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Уг өвчин илрээгүй бол вакцин хийлгээрэй. Вакцин нь таныг хэдэн жилийн турш халдвараас сэргийлнэ.
18.1990 оноос өмнө тащонорын цус авсан бол танд Гепатит С байх магадлал өндөр юм.


Хэн гепатит В, С-гийн шинжилгээ өгөх шаардлагатай вэ?

-Ямар нэг эм тариа байнга хэрэглэгч ба тариур хэрэглэгчид
-Сексийн хамтрагчид
-Эмнэлгийн ажилчид
-Асрамжийн төвийнхөн
-Гал сөнөөгчид, цагдаа нар заавал шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай.



No comments: