2007/03/21

Засгийн газрын тэтгэлгээр Гадаадад суралцах боломж

-БНХАУ-д суралцаж буй оюутан нь өнөөдрийн дотор ХҮИС-ийн байранд очиж 10,00-18,00 цагийн хооронд бүртгүүлж болно-

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өнгөрсөн өдрүүдэд “зочид” ихтэй байлаа. Учир нь манай оюутнуудад ОХУ, Украйн Улс, Бүгд найрамдах Казакстан улс, БНХАУ-ын их, дээд сургуульд суралцах ховорхон боломж олдсон учраас бүртгүүлэх гээд яамныхныг хөлөөр дарсан хэрэг. Тэд сургуульдаа эхэлж шалгалт өгөөд тэнцсэн учраас бүртгүүлэх эрхээ олж авсан байна. Одоо тэдний өмнө шалгалт гэж том даваа бий.
Шалгалтад тэнцсэн нь хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн тухайн улсын оюутан болно. Хамгийн гоё нь сургалтын төлбөрийг сурч буй улсынх нь Засгийн газар даачихна. Сайхан байгаа биз дээ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх хэн байхав, “Эв нь таардаг ч болоосой хүүхдээ шургуулчих юмсан” гэсэн бяцхан шивнээг энэ бужигнаан дунд “нисгээд” авах хүн ч таарсан. Үүнд харин албаны хүн “Арын хаалга, танил тал хамаарахгүй” гэж хэлсэн шүү. Хэнийг сонгон шалгаруулах нь шалгалтын дүн, тухайн улсын Элчин сайдын яамныхнаас хамаарах болохоор арга ч үгүй биз. Харин шалгалтад бүртгүүлэгсэд нь магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байх ёстой. Мөн таны хамаатан саднаас хэн нэг нь дээр дурдсан орны их, дээд сургуулийн бэлтгэл ангид “номын дуу” сонсч буй бол энэ шалгалтад орох боломж бий. Гол нь 80 ба түүнээс дээш хувийн дүнтэй суралцаж байх ёстой. Бас тэгээд 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

ОХУ, Украйн Улс, Бүгд найрамдах Казахстан Улсад сурах оюутан шалгалтыг яаж өгөх вэ?

Баклаврын сургалтад хамрагдах хүмүүс мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Тодруулбал, бүртгүүлсэн чиглэлээрээ шалгалтыг өгөх юм билээ. Тухайлбал, сэтгэл судлал, эдийн засаг, санхүү, удирдлага, кадастр, хот төлөвлөлт, байгалийн ухаан, одон орон судлал, геологи ашигт малтмал, эрчим хүч, металлурги, машин тоног төхөөрөмж, информатик, барилга архитектур, газар зүй, картографи, хөнгөн үйлдвэрийн технологийн чиглэлээр суралцахыг хүсэгчид математикийн шалгалт өгнө. Ерөнхий эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, байгалийн ухаан, хими, технологи, хөрс судлал, ойн инженер, загасны аж ахуй, байгаль хамгаалал, хүнсний үйлдвэрийн технологиор суралцах оюутан химийн шалгалттай. Орос судлал, сэтгүүл зүй, дорно дахин судлал, гүн ухааны мэргэжлээр суралцагсад нийгмийн тухай мэдлэгээр тус бүр шалгалтыг өгнө. Мэргэжлийн шалгалтыг оюутнуудаас энэ сарын 27-нд авах бөгөөд 60 ба түүнээс дээш оноог авах ёстой. Шалгалтын дүнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбарт хүн бүрээр жагсаан гаргах гэнэ. Хэрэв та Украйн улсад баклаврын төвшинд суралцахаар шалгарвал гуравдугаар сарын 30-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд ирээрэй. Танд албаны хүн хүлээн авах талд илгээх баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх тухай зөвлөгөөг өгнө. Бүгд найрамдах Казахстан улсад суралцах эрхийг авсан нь мөн өдрийн 15.30 цагт, ОХУ-д баклаврын төвшинд суралцах бол 16.00 цагт очихыг энэ дашрамд сануулъя.

Докторын сургалтад хамрагдах хүмүүс яах ёстой вэ?

Докторын сургалтад хамрагдах хүмүүс нь тухайн чиглэлээрээ баклавр, магистрын зэрэгтэй. Сургалтын голч дүн нь 3.25-аас доошгүй орос, украйн хэлний зохих мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан 35 хүртэлх насны Монгол Улсын иргэн болно. Сонгон шалсаруулалтыг орос хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хоёрдугаар байранд маргааш авна. Хэрвээ та шалгалт өгөх бол үдийн 15.00 цагт шалгалт өгөх танхимд сууж байх ёстой шүү. Цагаасаа хоцорвол шалгалтад орох боломжгүйг сануулъя. Иргэний үнэмлэхээ мартвал мөн л шалгалт өгөх боломжгүй. Шалгалтын дүн ирэх баасан гаригт гарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирж танилцах боломжтой. Шалгалтын нийт оноо 60 болон түүнээс дээш байж дараагийн шатны мэргэжлийн шалгалтад орох эрхийг авахыг аж. Дашрамд сануулахад нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ гэсэн. Замын зардлаа харин суралцагч өөрөө хариуцна. Харин та суралцсаныхаа “шанд” тухайн улсаас амьжиргааны тэтгэлгийг авна. Өнгөрсөн жил ОХУ-ын Засгийн газраас баклаврын оюутанд cap бүр 600 рубль, аспирант, докторантад 1500 рублийн тэтгэлгийг олгож байж. Украйны Засгийн газраас сарын 20 орчим ам.доллар, Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газраас сарын 10 орчим ам долларын тэтгэлгийг тус бүр олгожээ. ОХУ-ын их, дээд сургуулийн баклаврын. сургалтад хэлний бэлтгэлгүйгээр шууд элсэх хүсэлтэй нэр дэвшигчдээс ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, орос хэлний төвшин тогтоох ярилцлагыг авах гэнэ. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд үндсэн ангид суралцуулахаар нэр дэвшүүлэх аж. Ярилцлагад орох хугацааг жич зарлах юм байна. Украйн, Бүгд найрамдах Казахстан улсад баклаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдана. Энэ хугацаанд амьжиргааны тэтгэлгийг олгохгүйг сануулъя. Докторын төвшний сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлд хамрагдах боломжгүйг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас анхааруулсныг энэ дашрамд онцолъё.

БНХАУ-д 25 оюутан суралцана

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуульд 25 баклаврын оюутан, 30 мэргэжил дээшлүүлэгч сурах юм. Баклаврын сургалтад хамрагдах хүмүүс нь магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байх ёстой. Мөн БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар суралцан 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан байна. Энэ тохиолдолд хятад хэлний төвшин тогтоох HSK шалгалтад дөрөв ба түүнээс дээш оноо авсан, 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр МУИС, ШУТИС-иас тус бүр 40 оюутан шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, ХУИС-иас тус бүр 15 оюутан бүртгүүлжээ. Бусад нь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнууд бөгөөд тус бүр таван хүнийг “сойж” буй. БНХАУ-д суралцаж буй оюутан нь өнөөдрийн дотор ХУИС-ийн байранд очин 10.00-18.00 цагийн хооронд бүртгүүлж болно. Иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дунгийн тодорхойлолт болон хятад хэлний төвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ эх хувиар нь үзүүлж бүртгүүлнэ. Мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн хувьд бүртгэл өчигдрөөр дууссан. Шалгаруулалтыг баримт бичигт үнэлэлг дүгнэлт өгөх хэлбэрээр сонгох юм байна. “Тунасан” 60 хүнээс ярилцлага авч дахин шигших аж. Баклаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүс математикийн шалгалт өгөх бөгөөд хамгийн дээд оноо авсан 50 хүнээс ярилцлага авна. Математикийн шалгалтыг энэ сарын 25-нд МУИС-ийн хоёрдугаар байранд авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй болохыг анхааруулъя. Шалгалтын оноо, ярилцлагад орохрор шалгарсан баклаврын ангид суралцах болон мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн нэрс, ярилцлага зохион байгуулах хуваарийг энэ сарын 28-нд 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны үүдний самбарт мэдээлнэ. Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, хятад хэлний төвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгавч ирэх ёстой. Мэргэжил дээшлүүлэх хүмүүс нь иргэний үнэмлэх, дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, бүтээлийнхээ дээжийг эх хувиар нь болон хуулбарыг авч ирч бүртгүүлнэ. Инженер, технологи, байгалийн шинжлэлийн чиглэлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтад давуу эрх эдлэх юм байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтрам гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгөх аж. Шалгалтад тэнцсэн оюутан нь ургэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдах юм байна. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх ажээ.

2007/03/01

Exiin xevlii dotorxi uragt zurxnii mes zasal xiilee

Anagaah uhaan sekund, xorom buxentei uraldan xugjij baigaagiin negen batalgaa.
CBS televiziin Medeelliin xutulburuur exiin xevlii dotorxi uragt zurxnii xagalgaa amjilttai xiisen tuxai sonirxoltoi medeelel tsatsagdsaniig ta buxend xurgeye
(Bichlegiin chanar : Undur)