2007/04/29

Архаг элэгний өвчин ба цирроз


Элэг нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулагч нэг чухал эрхтэн. Витаминууд, минералууд ба цусыг шүүж, гармоны балансыг зохицуулах гэх мэт биеийн бүхий л солилцоог зохицуулж байдаг. Архаг элэгний үрэвсэл нь цаг хугацаа өнгөрөх тусам элгийг гэмтээсээр байдаг. Цирроз Фиброз нь элэгний ноцтой хүнд хэлбэрийн өвчин юм. Цирроз нь элэгний эд эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, элэгний эсэд өөрчлөлт орсноос үүсдэг. Энэхүү өвчнөөр манай улсад олон хүн өвдөж өөд болж байгаа бөгөөд сүүлийн үед улам бүр залуужсаар байна. Фиброз буюу хавдар нь элэгний эд эс халдварлагдаж, үрэвсэж, гэмтснээс үүснэ. Энэхүү өвчин нь даамжран бусад аль нэг эрхтэнд үсэрхийлэн нөлөөлдөг. Элэгний хавдар нь элэгний хатуурлын хүндрэл юм.


Энэхүү өвчин нь эрчүүдэд
-Их хэмжээгээр, удаан хугацаагаар байнга архи уух
-Хэт таргалалт
-Бага хэмжээгээр жимс, ногоо хэрэглэх
-Цусны даралт ихдэх
-Холестрел өндөр байх ба өөх тос их хэрэглэх
-Удамшил зэргээс шалтгаалан үүсэх ба эрчүүдэд архи их уух нь энэ өвчнөөр өвдөх гол шалтгаан болдог.
-Хэрвээ та өдөрт 200 граммаас илүүгүй архи, пиво, вино хэрэглэх
-Хоол хүнсэндээ жимс, ногоо, өөх багатай хүнс хэрэглэх
-Биеийн жингээ байнга хянах
-Эмийн бодисыг их хэмжээгээр дураараа хэрэглэхгүй байх
-Гепатит В вакцин хийлгэх зэргээр сэргийлж чадвал энэ өвчнөөр өвдөхөөс зайлсхийж чадна.
-Хэрвээ та нэгэнт энэ өвчнөөр өвдсөн бол эмчийн хяналтанд ороорой.


Элгээ хамгаалах зарчим

1.Элдэв химийн найрлага орсон эмийн бодисыг шаардлагагүй л бол бүү хэрэглэ.
2.Эмчийн заавраар л биш бол та эм, тариа хэрэглэхээс зайлсхий. Энэ хор таныг бүр хордуулсаар байх болно.
3.Замбараагүй эмийн хэрэглээ нь таныг ноцтой аюулд хүргэж болох юм.
4.Вино ба пиво, архинд бүү хөтлөгд. Хэрэглэсэн ч их бага хэрэглэ.
5.Архийг хэзээ ч эмтэй хольж бүү хэрэглэ.
6.Элдэв зориулалттай шүршдэг цэвэрлэгээний бодисыг бага хэрэглэх. Хэрэглэж буй үедээ маск зүүх
7.Ялаа, бясаа, жоомны шүршдэг хор, шүршдэг будаг зэргийг хэрэглэхдээ аль болох түүнийг амьсгалын замд орохоос сэргийлэх.
8.Арьс салстаа гэмтээхээс болгоомжлох. Гэмтсэн шархаар халдвар орохоос сэргийлэх. Архаг В, С гепатит нь элэгний хатуурлыг үүсгэдэг.
9.Гепатитын вирус нь биеийн шингэн, цус, тунгалаг, үрийн шингэнд байх учир таньж мэдэхгүй хэн нэгэнтэй дотно харилцаатай болохоос зайлсхий.
10.Гепатит В вирус нь шингэнээр дамжин халдварлах нь амархан байдаг.
11.Гепатит С нь цусаар дамжин халдварладаг бөгөөд шивээс хийлгэх, цус солих зэргээс зайлсхийж, нэг удаагийн тариурыг хэрэглэж занших
12.Эмчлүүлээгүй, хяналтанд ороогүй гепатит С, В вирус тээгч нь халдвар дамжуулагч болдгийг анхаар.
13.Элэг өвчилж, халдварлагдсан ч хүмүүс ямар нэг шинжгүйгээр олон жилээр явж болдог учир та сэрэмжил.
14.Та хүүхдээ зүү мэтийн арьс хатгах, нэвтлэх зүйлсээс хол байлга.
15.Бохирлогдсон зүү, тариурыг хэзээ ч бүү хэрэглэ. Халдварын өвчлөл монголчуудын дунд ихэссэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь үхлээр төгсөж байна. Хүмүүс халдварыг чухам хаанаас авснаа мэддэггүй тул та доорх зүйлсийг анхаараарай.
16.Хэрвээ та болон гэр бүлийнхэн Африк, Өмнөд Ази, Кариббийн улсаар аялах бол халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Дээрх улсуудад Гепатит В хүн амынх нь 15 хувьд халдварлагдсан байдаг.
17.Та ба таны бэлгийн харьцагч, гэр бүлийнхэн чинь Гепатит В-гийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Уг өвчин илрээгүй бол вакцин хийлгээрэй. Вакцин нь таныг хэдэн жилийн турш халдвараас сэргийлнэ.
18.1990 оноос өмнө тащонорын цус авсан бол танд Гепатит С байх магадлал өндөр юм.


Хэн гепатит В, С-гийн шинжилгээ өгөх шаардлагатай вэ?

-Ямар нэг эм тариа байнга хэрэглэгч ба тариур хэрэглэгчид
-Сексийн хамтрагчид
-Эмнэлгийн ажилчид
-Асрамжийн төвийнхөн
-Гал сөнөөгчид, цагдаа нар заавал шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай.



Нойр булчирхайн өвчтэй хүн тураалд ордог


Нойр булчирхай нь хоол боловсруулалтанд оролцдог дотоод болон гадаад шүүрлийн булчирхайлаг эрхтэн юм. 15-23 см урттай, 70-90 гр жинтэй байдаг. Нойр булчирхай нь гялтан хальсны ард, хэвлийн хөндийн ар хананд, дээд гэдэс, дэлүүний үүдний хооронд хөндлөн байрлалтай байдаг эрхтэн юм. Бүтцийн хувьд толгой, их бие, сүүл гэсэн гурван хэсэгтэй.


Нойр булчирхайн хурц үрэвсэл

Манайха нбаяр ёслолоор ууж идэхээ хэтрүүлдэгтэй холбоотойгоор эмнэлгийн практикт дээрх шалтагтай нойр булчирхайн үрэвсэл ихээр ирж байгаа нь сэтгэл зовоосон асуудал хэвээр байна. Нойр булчирхайн үрэвсэл нь нойр булчирхайн эд цочмогоор үрэвсэхийн зэрэгцээ түүний орчны эд гэмтэж хавагнан өөхөн болон цусархаг үхжил үүсдэг өвчин юм. Эмнэл зүйн хордлогын шинжтэй бүр цаашлаад шок, зүрх судасны дутагдал даамжраад үхэлд хүргэх аюултай өвчин.


Ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Нойр булчирхайн архаг үрэвслийн эмнэлзүйн шинж нь арван жилийн дараа тод илэрдэг. Уг үрэвсэл даамжрах хандлагатай тул удалгүй хүндрэл өгөх нь элбэг байдаг. Хамгийн эрт илэрч болох шинж тэмдэг нь өвдөлт байдаг. Заримдаа огцом хүчтэй хатгаа маягаар өвддөг. Энэхүү өвдөлт нь таарч тохирохгүй хоол хүнс хэрэглэснээс болдог. Уг өвдөлт аюулхай орчим, хэвлийн дээд хэсгээр өвддөг. Мөн зарим тохиолдолд ар нуруугаар бүслэх маягтай ба зүүн мөр дал руу дамждаг онцлогтой. Өвчтөн өөрөө ч анзаардаггүй нэг зүйл бол хоол боловсруулалт мууддаг. Мөн үүнийг дагалдан гэдэс цанхайх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоолонд дургүй болох, өөх тостой, хоол, сүү, цай хэрэглэхэд зовиур нэмэгдэх, шүүс савирах зэрэг шинжүүд илэрдэг. Нэлээд хожуу үед нойр булчирхайн ферментүүдийн дутлын улмаас их хэмжээний тосорхог, гялалзсан шар өнгөтэй наалданги шингэнээр суулгана. Хоол идсэний дараа гэдэс нь байнга гүйлгэдэг учраас уг эмгэгийг анх эмчлэх шалтгаан болдог. Байнга ингэж шингэн алдах нь өвчтөнд зовиуртай санагдаж хоолонд муу болдог. Ингэснээр өвчтөн тураалд ордог.


Энэ нь юунаас болдог вэ

1.Хурц хоол, архи, пиво хэтрүүлэн хэрэглэх, шарж хайрсан махан хоол, хайлмаг, хорхог, боодог идэж, араас нь хүйтэн ус, ундаа, тараг, айраг, цийдмэг уух. Мөн өөх тостой хурц хоол идэх, өлөн үедээ архи ихээр уух.
2.Нойр булчирхайн сувагт ямар нэгэн саад бий болох /цөсний чулуу/ гэх мэт.
3.Цөсний замын болон цөсний хүүдийн архаг үрэвсэл.
4.Хоолны хордлого, хоолны дэглэм алдагдах. Зэрэг шалтгаанууд элбэг тохиолдож байна. Энэ өвчинг тусвал ямар шинж илрэх вэ?


1.Аюулхайд хүчтэй өвдөх. Зүүн сүвээ бүсэлхий рүү дамжиж, ороож өвдөнө.
2.Тасралтгүй бөөлжүүлнэ.
3.Хэвлийд өвдөнө.
4.Царай цонхийж хүйтэн хөлс гарна .
5.Үхлийн айдас төрнө
6.Халуурна
7.Гэдэс дүүрнэ, өтгөний гарц өөрчлөгдөнө, суулгана
8.Шокод орж болно
9.Зүрх судасны дутагдалд орж болно /артерийн даралт буурна/
Эдгээр шинжүүд илэрсэн үед та өвчтөний ар гэрийнхэн болон хамт байгаа найз нөхөд нь өвчтөнг яаралтай эмнэлгийн байгууллагад мэдэгдэж анхны тусламж үзүүлэх бололцоог хангаж өгөх хэрэгтэй. Гэвч дээрх шинжүүд нь ганцхан нойр булчирхайн цочмог үрэвслийн үед илэрдэггүй бөгөөд бусад олон өвчний үед дээрх шинжүүд илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. / Ходоод гэдэсний шархлаа цоорох, элэг цөсний хатгаа, хурц цөсний үрэвсэл, гэдэсний түгжрэл, зүрхний шигдээс гэх мэт байж болдог/. Иймд хоол хүнсээ тохируулан зөв, зохистой хэрэглэх аваас энэхүү өвчинд нэрвэгдэх үүд хаалгыг хааж чадна.


Хоолны дэглэм сайн сахих хэрэгтэй

Өөрийгөө нойр булчирхайн үрэвсэлтэйг мэдсэнээс хойш цаашдаа хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ингэснээр өвчний дахилт даамжрахаас сэргийлдэг онцгой ач холбогдолтой. Малын гаралтай өөх тос, загас, лаазалсан бүтээгдэхүүн, хиам, мөөг ногооны хуршсан шөл, хийжүүлсэн ундаа, шарсан, хайрсан хоол хүнс хэрэглэхийг хориглоно. Архи, дарс, шоколад ч үүнд орно. Харин шинэхэн ногооны шөл, каш, гоймон, компот, лимонтой цай, жимсний шүүс, шинэ тараг, өндөгний цагаан, үхэр, тахианы өөх багатай мах зэргийг хэрэглэж болно. Хоолондоо нэмэлт сахар хэрэглэхийгхатуу хоригло. Харин шалтгааны эсрэг эмгэг жам шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үрэвсэл өвдөлт намдаах, хордлого тайлах, халдварын голомт байгаа бол антибиотик хэрэглэх зэргээр эмчийн хяналтанд эмчлүүлээрэй.

(ШКТЭ-ийн мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн их эмч Б.Гэрэлмаа)



Хоол идсэний дараа бохь зажилж заншаарай


Шүд хорхойтох нь удамшил, хүүхэд төрүүлэх, хөхүүлэх, мэдрэлийн стресс болон эрдэс витамин хангалтгүй буруу хооллолт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Амны хөндийд стрептококкийн нэгэн төрөл нянгууд бий болдог. Эдгээр нь хоолны нөлөөгөөр /ялангуяа нүүрс ус агуулсан/ сэргэн олширч, шүдэнд өнгөр үүсгэдэг. Бактери нь шүдний пааланг аажим гэмтээж, шүдний дотор орж хар нүх бий болгодог. Шүд хорхойтох процесс нь удаан үргэлжилдэг тул хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Харин өвчилсөн, гэмтэж болзошгүй шүдийг цаг тухайд нь стоматологт /шүдний эмч/ үзүүлж, арга хэмжээ авбал шүдний үрэвслийг зогсоох боломжтой. Шүдийг өвчлүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал зохино.
-Амттанг хязгаарлах. Ялангуяа чихэр, шоколад, цагаан талх, үзэм, печенье, сахар нь шүдний пааланг гэмтээх, нянжүүлэх гэмтэй
-Амтат хийжүүлсэн ундаа нь амны хөндийн хүчиллэг орчинд өөрчлөлт оруулдаг. Хоол идсэний дараа бохь эажлах нь үр дүнтэй аргын нэг.
-Шүдийг өглөө, оройд хоёр удаа цэвэрлэж угаа. Фтортой оо нь шүдний пааланг бэхжүүлдэг. Калийн давс шүдний мэдрэмжийг бууруулдаг.
-Шүдний сойзны үс шигүү, хэт хатуу биш байхад анхаар. Шүдийг зөвхөн гадна бус дотор талаас нь сайтар угааж цэвэрлэ. Шүдний пааланг солиулах боломжтой. Гэхдээ солиулсны дараа ариг гамтай хандахгүй бол эргээд түргэн муудна. Хэт халуун, хүйтэн хоол янз бүрийн амттан хэрэглэх, хатуу зүйл мэрэх, шүдээ дэндүү хүчилж сойздох зэрэгт ямар ч сайн чанарын паалан тэсэхгүй шүү.

Сахарын өвчин илүүдэл жин, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй



Илүүдэл жин, бага хөдөлгөөнт амьдралын хэв маягтай 40-өөс дээш насны хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байлаг. Мөн жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсвэл чихрийн шижин өвчний магадлал бий болно. Шижин өвчнөөр өвчилсөн, эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд гол анхаарах зүйл:
-Амттан, сахар зэрэг амархан шингэдэг нүүрс усны найрлагатай бүтээгдэхүүнийг эрс хязгаарлах, хориглох
-Нүүрс ус агуулдгаараа жимс, ногоо нь гурван бүлэгт хуваагддаг. Өргөст хэмх, помидор, цагаан болон өнгөт байцаанд хамгийн бага нүүрс ус байдаг. Төмс, банан, усан үзэм, алиманд нүүрс ус хамгийн ихээр агуулагддаг. Эдгээр бүтээгдэхүүн витамин С болон калийгаар баялаг тул хэрэглээг бүрмөсөн хориглох шаардлагагүй.
-Бүдүүн ширхэгтэй, хар бор гурилын талх сонгоорой. Цагаан талх, боов боорцогноос татгалз.
-Шар, гурвалжин, эрдэнэшишийн будаа, овьёосонд ач холбогдол өг.
-Хоол хүнсэнд уураг зайлшгүй байх хэрэгтэй. Учир нь инсулины дутагдал уургийн синтезийн ажиллагаа алдагдахад нөлөөлдөг. Амьтны гаралтай уураг, өөх тосны хэрэглээг “алтан дундаж”-ийг баримтлан тохируулаарай. Түүнчлэн архи, спиртийн төрлийн ундааг ор тас хориглох хэрэггүй. Судалгаагаар алкоголийг тохируулан хэрэглэхэд /эрчүүдэд өдөрт 5-29.9 гр, эмэгтэйчүүдэд 5-19.9гр/ чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг байна. Харин тамхиа хаях хэрэгтэй. Тамхи татах нь шижин өвчин үүсэх, улмаар хүндрэхэд нөлөөлдөг аж.

Үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл гэж юу вэ?

Эмэгтэйчүүдийн өвчин олон янз байдаг. Бэлгийн замаар халдварлах гонорей, трихомониазаас гадна комьпит хэмээх өвчин сүүлийн үед түгээмэл болж байна. Комьпит буюу үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл нь бэлгийн замаар төдийгүй өөр хүчин зүйл, жишээ нь ахуйн замаар ч халдварлах боломжтой.
-Комьпит буюу үтрээний салстын бүрхэвчийн үрэвсэл нь шинж тэмдэг багатай явсаар өвчний хурц, архаг шатанд шилжих боломжтой.

Шинж тэмдэг

-Хэвлийн доогуур өвдөх, үтрээ загатнах, идээт ялгарал гарах. Шээх үед хорсож өвдөх нь ихэсдэг. Хэрэв үрэвслийн процесс савны хүзүү рүү шилжвэл өвчин хурц үе рүүгээ орж байна гэсэн үг. Комьпит өвчин даамжирвал савны хүзүүг гэмтээж үргүйдэлд нөлөөлөх боломжтой.

Эмчилгээ

Найз залуугийн хамт курс эмчилгээ хийлгэх. Сайн дураар эмчлэх гэсний хэрэггүй.

Комьпит ямар нөхцөлд үүсэх вэ?

-Бэлгийн замаар халдварлах өвчин /мөөгөнцөр, трихомониаз, гонорей гэх мэт/
-Халдварт өвчний дараахь дархлааны сулрал
-Бамбай булчирхайн дотоод шүүрлийн булчирхайн ажиллагаа буурах /янз бүрийн төрлийн өндгөвчний өвчлөл, чихрийн шижин, хэт таргалалт, сарын тэмдгийн мөчлөг алдагдах
-Үтрээний салстыг гэмтээх эмнэлгийн бус үр хөндөлт, буруу ариутгал гэх мэт
-Хувийн болон бэлгийн амьдралын ариун цэврийг сахихгүй байх
-Антибиотик замбараагүй хэрэглэх

Шамбарам

Шамбарам өвчин нилээд шаналгаатай өвчний тоонд ордог. Эмчид хандахаас ичих, эвгүй байдалд орохоос айх зэрэг сэтгэлзүйн саад тотгор нь өвчнийг архагшуулж, хүндрүүлэх нь бий. Загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах, хүчтэй өвдөх цус гарах зэрэг зовиур цагаан мах гарах үед бий болно. Өвчний хамгийн аюултай шинж тэмдгийн нэг нь цус алдалт юм. Эхлээд бага хэмжээтэй /хэдэн дусал/ байж болох ч аажимдаа хэд хэдэн зангилаанаас цус шууд садрах нь бий. Энэ нь цус багадах, ажлын чадвар алдагдах, бие сулрах зэрэг эрүүл мэндэд хор уршигтай үзэгдэл юм. Шамбарам өвчин хүндэрсэн үед зангилаа үрэвсэж, суух, явах зогсоход хүртэл тэвчишгүй бэрхшээлтэй болдог. Цагаан мах буюу шамбарам өвчин янз бүрийн шалтгаанаас үүсэх боломжтой. Хамгийн түгээмэл нь:
Суугаа амьдралын хэв маяг

Шамбарам өвчнийг дээхэн үед түшмэлийн өвчин гэдэг байжээ. Хэрэв та өдөржин суугаагаар ажилладаг бол явган явах бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Амьдралын хөдөлгөөнт хэв маяг шамбарам өвчнөөс сэргийлэх шилдэг арга.

Архаг хэлбэрийн өтгөн хаталт
Энэ нь амьдралын хөдөлгөөн багатай хэмнэлтэй холбоотойгоос гадна гол нь буруу хооллосноос болдог. Хэрэв өдөр тутмын хоол хүнсэнд эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс дутагдвал хоол боловсруулах эрхтний илүүдэл нь шулуун гэдсэнд удаан хугацаанд оршдог Тиймээс өдөрт 2 л багагүй шингэн ууж байх нь өтгөн хаталтаас сэргийлнэ. Аагтай цай, кофөг бага ууж бай. Учир нь эдгээр нь шээс хөөлгөх үйлчилгээтэй тул өтгөн хатах магадлалыг ихэсгэдэг.

Хурц хоол, архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх
Эдгээр хорт зуршил нь ходоодны салстыг цочроож, ходоод гэдэсний үйл ажиллагааны цусан хангамжийг хүчтэй болгож бохирын шүлтлэг, хүчиллэг найрлагыг алдагдуулдаг.

Хүнд зүйл өргөх
Шулуун гэдэсний судсыг өргөсгөх, шамбарамыг зангилааг үүсгэхэд нөлөөлдөг.

Клизм болон туулгах эм
Эдгээрийг тогтмол хэрэглэвэл ходоод “залхуу” болж, өтгөн хатах үндэс болдог. Бусад өвчний адил шамбарам өвчин ч мөн адил хувь хүний бие организмын онцлогт тохирсон байх ёстой. Өвдөлт ихтэй хурц үрэвслийн үед уламжлалт эмчилгээ үр дүнтэй. Эмэн эмчилгээ нь үрэвслийг намжаах боловч бүрэн арилгаж чаддаггүй. Тааламжтай нөхцөл байдалд шамбарам дахин гардаг. Өнөөдөр эмнэлгийн нөхцөлд шамбарам өвчнийг мэс заслын аргаар эдгээж байгаа нь үр дүнгээ өгч байна. Хэдий тийм боловч хувь хүний зуршил, амьдрах хэв маягаас ихээхэн шалтгаалдаг өвчин гэдгийг мартуузай

Ходоодны шарх

Таны цээж хорсдог уу?
Хоолонд хэт их ховдоглох хуурай аргуу хоол идэх, архи кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож ходоод гэдэсний хямрал үүсдэг. үүнийг ходоод гэдэсний хямрал гэхээсээ хүмүүст илрэх шинж нь зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт мэдрэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг.
Энэ нь ходоод заримдаа хурц өвдөлт өгдөг. Ходоодны хүчил ихэвсэнэээс хоол идэх, шингэн зүйл ялангуяа ус уухад ходоодны хүчил түрхэн зуур намддаг. Хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараа, эсвэл өлөн байх, архи уусан, өөх тостой халуун ногоотой хоол идвэл өвчин улам нэмэгдэнэ. Шөнийн цагаар өвөх нь ч илүү байдаг. Ходоод нь байнга өвддөг хүнд ходоодны шарлаа байгаа эсэхийг тусгай шинжилгээгээр тогтооход маш хэцүү. Ходоодны шархлаа ноцтой бол бөөлжих, зарим үед цустай, кофейны шаар мэт өнгөтэй, боловсорсон хоолоор огиулдаг. Ходоодны шархлаанаас цус алдвал өтгөн хар өнгөтэй гардаг.

Хар өнгөтэй хатуу өтгөнөөр хүндэрнэ
Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу өтгөн гарснаар л анх мэдэгддэг. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй цус алдсанаас хүн эндэж ч болно.

Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс ходоод өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараахь аргыг хэрэглэж болно.
- Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол ид. Хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх.
- Ямар хоол унд идсэнээс болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. /Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа өөхтэй аргуу хоол багтдаг./
- Цээж хорсох нь шөнө хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.
- Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай.
- Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлнэ. Ходоодны хүчиллэгийг бууруулах хамгийн найдвартай эм болох чацарганы тосыг эмчийн заавар болон хэрэглэх зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.
- Ходоодны шархыг төгс эмчилээгүй тохиолдолд дахидаг онцлогтой юм.

Сүү ходоодонд сайн биш
Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж. Шархлаа нь газар авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л аажимдаа ходоодны хүчлийг аажимдаа нэмэгэдүүлдэг. Аспирин төмрийн давс нь адил үр дүнг үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.

Нэг ч доллар гаргалгүй тэрбумтан болсон Арманд Хаммерын түүх

Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтанд хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж өнгөрүүлсэн бэрхшээл зовлон, түүнээс хэрхэн гарсан арга зам, ялалтанд хүрсэн амьдралын түүхийг танд зориулж байна. Танд ч бас юугаар ч дутахгүй, хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах боломж бий. 20-р зууны дэлхийн баячуудын түүхийг судлаад, 21-р зууны тэрбумтан болох боломжийг олгохоор таны өмнө “Амьдралын гайхамшигт түүх” буланг нээсэн билээ. Энэ удаагийн дугаартаа хүмүүнлэг үйлстэн тэрбумтан Арманд Хаммерын ажил амьдралын түүхийг сонирхуулья.

Владимир Хаммер гээч Еврей усан онгоц засварлаж олсон бүх хөрөнгөө давсны наймаанд оруултал Каспийн тэнгисийн шуурга агуулахууд дахь хамаг давсыг нь урсган одсоноор бүрмөсөн дампуурчээ. Хөөрхий Хаммерт Америк руу дүрвэгсдийн онгоцонд суухаас өөр арга байсангүй. Түүний хүү Юлиус эмч Бүгд найрамдах намыг талархагч байсан. Харин Юлиусын хүү Арманд эцгийнхээ мэргэжлийг өвлөн эмчийн диплом өвөртлөв. Гэхдээ еврей хүний ажил хэрэгч чанар нь түүнийг амар байлгасангүй. Арманд оюутан байхдаа л эмийн багахан үйлдвэрлэлээр бизнесийн гараагаа эхэлжээ. Дэлхийн 2-р дайн түүнд зүүдлэмгүй их ашиг орлогыг авчрав. Дайн эхлэхэд гурван ажилчинтай байсан Арманд дайны төгсгөлд 1500 ажилчинтай болсон байлаа. Өвөг эцэг нь Орос оронтой зохих хэмжээний холбоо хэлхээтэй байсан тул сонин зүйлсийг их ярина. Энэ нь Арманд нөлөөлж, Орост наймаа хийвэл асар их ашигтай гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Тэрээр Америкийн үйлдвэрүүдээс асар их хэмжээний эм тариа зээлж аваад, тусгай усан онгоцоор Санкт Петербургт очиход Зөвлөлт засгийн газрын Эрүүлийг хамгаалах газрын комиссар баяртай хүлээж авав. Сүм дуганаас болон баячуудаас хурааж авсан урлаг, түүхийн дурсгалуудаар эм тариаг нь сольж, түүнийг нь Америкт худалдахад 25 дахин их мөнгө олжээ. Ийнхүү Орост цөөнгүй удаа эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн Армандыг Эрүүлийг хамгаалахын комиссар Зөвлөлтийн байдалтай танилцах аялалд урилаа. Екатеринбургт очиход нь Самараас гарсан дүрвэгсдийн галт тэрэг дайралджээ. 1000 дүрвэгчээс залуу, хүчтэй 200 нь л амь үлдэж, бусад нь замдаа өлбөрч үхсэн байв. Орост хүнсний хомсдол болж, өлбөрч үхэх аюул нүүрлэж байсан учраас Уралд цагаан алт, маргад, үнэт арьс үс хэнд ч хэрэггүй хөглөрнө. Энэ үед Америкчууд буудайн арвин их ургац хурааж хааш нь хийхээ мэдэхгүй байлаа. Фермерүүд ханш буухаас сэргийлж, илүүдэл ургацыг шатаахаар шийдэж байхад Арманд дүү Гарридаа 3 сая пүү буудай Орос руу илгээхийг захив. Харин фермерүүд 10 сая пүү буудай зээлдүүлэхийг зөвшөөрч, усан онгоцны цуваа Орос руу хөвөрлөө. Буудайн оронд Арманд Хаммер үнэт металл, чулуу, үслэг эдлэл авч байв. Большевикууд тэдгээрийг хөрөнгөтний зүйлс гэж үзээд эс ойшоох учир энэ наймаа нь Хаммерын буудайг 10 нугалж өгсөн юм. Хаммертай Ленин уулзахыг хүсчээ. Тэд уулзахад Ленин “Саентифик Американ ” сэтгүүлийг үзүүлж, “Орост энэ зургууд дээр байгаа шиг техникүүд хэрэгтэй байна” гэжээ. Мөн гадаадын капиталд аж үйлдвэрийн болон худалдааны концесс олгоно гэдгээ илэрхийлснээр Хаммерын өмнө том боломж нээгдсэн юм. Тэрбээр Америкийн янз бүрийн компанид зуучилсан нэрийн дор өөрөө бүх концессийг хувьдаа авч, 30 гаруй уурхай, үйлдвэрийн концессыг мэдэлдээ оруулав. Ингээд ганц гарын үсэг зураад л большевик орон дахь капиталист эзэнт улсыг байгуулчихлаа. Их төлөв Уралд орших үйлдвэр уурхайд нь 40 мянган хүн ажиллаж байв. Хариуд нь Хаммер трактор, комбайн, бусад хүчит техник, суурь машин, онгоц өгөх ёстой байлаа. Энэ нь концессийн жинхэнэ үнээс 15 дахин хямд тусах наймаа байв. Америкийн бизнесменүүд ховор металл, чулуугаар солих болзол тавин техникийг зээлээр нийлүүлжээ. Энэ мэтчилэн Хаммер нэг ч доллар заралгүйгээр баяжсан хүн юм. Түүнийг Ленин ингэж дураар нь дургиулж байсны нууц нь Армандын гэргий Инессад ухаангүй дурласнаас болсон гэдэг. Тэр хоёрын ойр дотно харилцааны тухай олон баримтыг түүхэнд дурджээ. Арманд энэ тухай гадарласан ч эсэргүүцэх байтугай дэмжсэн гэдэг юм билээ. Тиймээс ч Америк, Зөвлөлтийн худалдааны хэлэлцээрүүд мань хүний зуучлалаар л бүтэж, Зөвлөлттэй хамтран ажилладаг барууны бүх пүүс компани Хаммерт 5 хувийн татвар төлж байсан гэдэг. Зөвлөлтүүдийг үзэн ядагч Фордыг ч тэр ятгаж дөнгөсөн. Чингэснээр Форд большевикуудад 35 сая долларын техник сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж, магнай хагартал баяссан ажээ. Энэ нь Фордын байгуулсан хамгийн том худалдааны гэрээ байсан гэдэг. Үүний дараа Форд Челябинск, Свердловскод трактор, ачааны тэрэг угсрах завод барьж байгуулав. Германы Фабер Хаммерийн ачаар Зөвлөлтийн өнцөг булан бүрд харандааны үйлдвэр байгуулж, жилийн орлогоо 50 дахин нэмэгдүүлж байв. Хаммер 1930 онд Сталин нарын мугуйд бодлогын дүнд Америк луугаа буцахад хүрчээ. Улсдаа ирсэн хойноо ч Хаммер ЗХУ-тай ашигтай наймаагаа үргэлжлүүлсээр байсан юм. Бизнесийн аз хийморьтоо дэндүү итгэсэн Хаммер нефтийн дампуурах дөхсөн Оксидентл компанийг 100 мянган доллараар худалдаж авлаа. Хантын нефтиэс их ашиг олох тусам бага татвар төлнө гэсэн утгагүй хууль үйлчилдэг Техаст тэр явж очив. Техасчууд гадны хүнийг хавчиж хяхан, хамгийн найдваргүй гэж үзсэн газруудыг түүнд худалджээ. Уг газрууд нь бараг сул үнэтэй байсан нь мэдээж. Колорадо голын хөндийд орших, урьд нь олон арван хоосон цооног гаргасан газраас Оксидентл Техаст томд орох цооногийг нээжээ. Калифорнид Оксидентл мөн л дуулиан дэгдээж эхэллээ. Сан Францискогийн ойролцоо Калифорнид хоёрдугаарт орох баялаг цооногийг нээв. Брентвуд хотын дэргэд ч бас нэгэн бүс илрүүлэв. Даруй Хаммер Ханттай эн зэрэгцэх нефть олборлогч үгүй боллоо. Зөвхөн Оксидентлийн алдарт өрөмдөгч Фин Рейд компанийнхаа акциас 30 сая долларын орлого олж байсан байна. Хаммерын геологичид нефть хайх явцдаа бордооны түүхий эд агуулсан орд олонтаа нээж байсан нь сонин. Мань хүний байгуулсан бордооны заводуудын барилга тэнгэр баганадаж, тэднийг нэгтгэсэн Бест фертилайзерс компани энэ салбарын том монополи боллоо. 50 жилийн өмнө бүх фосфатыг нь боловсруулж дууссан гэх газраас фосфатын том ордыг олов. “Таны амьдралд азтай тохиолдол ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?” гэхэд Хаммер “Өдөрт 14 цаг хичээн ажилладаг хүнийг байнга аз хийморь дагаж байдаг юм” гэж хариулжээ. Тэрээр 1956 онд Ливи улсыг барууны капиталын өмнө нээж өгсөн байна. Онолын хувьд Ливид нефть байх учиртай ч хаан Идрис ажил хэргийн талбарт ямар ч санаачлагагүй нэгэн. Хаммераар татуулж чангаалгаж байж л Идрис барууныхантай ажиллахыг зөвшөөрөв. Энэ мэт амжилт дагнасан замаар явсаар 1963 онд Арманд тэрбумтан болсон юм. Тэрээр бусад том капиталистуудаас буянт үйлээрээ ялгардаг нэгэн. Өмнөд Калифорний их сургуульд эртний мастеруудын зургийн цуглуулга, Лос Анжелесийн урлагийн музейд 25 сая долларын үнэтэй өөр нэг цуглуулга, Вашингтоны үндэсний уран зургийн музейд зураасан зургийн цуглуулгаа бэлэглэсэн. Арманд Хаммерийн нэрэмжит өмөн үү судлах төвийг олон сая доллараар байгуулж, засгийн газартаа бэлэглэсэн. Барууны баячуудаас Ленинтэй холбоотой дурсгалт зүйлсийг олноор худалдан авч ЗХУ-д бэлэглэж байв. Мөн дайн, байгалийн гамшигт учирсан олон оронд тусламж үзүүлжээ.

Нойргүйдэлд эмийн бус эмчилгээ илүү үр дүнтэй



Зарим хүмүүс нойр хүрэхгүй байгаагаа ядаргаанаас болсон байх гэж өөрсдөө онош тавьдаг.
(Нойргүйдэх өвчний талаар “Рефлекс” эмнэлгийн эмч Р.Мөнхбаяр зөвлөж байна)

-Нойрны эмгэг гэж юу вэ?
-Нойр нь өдөр бүр бидний оюун санаа, бие махбодыг тэнхрүүлж байдаг хамгийн чухал хэрэгцээ юм. Нойрны хэрэгцээ хувь хүн бүрд янз бүр байдаг. Зарим хүмүүс 4-5 цаг унтахад нойр ханадаг бол нөгөө хэсэг хүмүүс 9-10 цаг унтаж байж амардаг. Энэ хэрэгцээг хангахгүй бол нойрны хямрал үүснэ. Насанд хүрсэн дөрвөн хүний нэг нь нойрны ямар нэгэн хямралтай байдаг. Нойрны хямрал гэдэг нь нойргүйдлээс гадна хэт нойртол, нойрны үед амьсгал тасалдах, нойрондоо , явах, ярих, шүд хавирах, нойрны айдас, нойрны үед булчин татвалзах, өдрийн цагаар дийлдэхгүй нойр хүрч ямар ч нөхцөлд гэнэт унтах гэх мэт 80 гаруй төрлийн нойрны үеийн хам шинж, эмгэгүүд бий.

-Нойргүйдэл нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Нойргүйдэл гэдэг нь нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр хүрэхгүй удах, эрт сэрэх, нойр ханахгүй байхыг хэлнэ. Унтах хугацаа хэвийн боловч өнгөц унтах, шөнө олон дахин сэрэх байдал ч мөн нойргүйдэл мөн. Унтах гэж удах, ойр ойр сэрэх, эсвэл унтсаны дараа амраагүй мэт сэтгэгдэл төрөх зэрэг шинжүүд удаан хугацааны туршид давтагдах нь архаг нойргүйдлийн илрэл болно. Нойргүйдэл нь хүний энерги, хүч чадлыг мохоож, зан аашийг өөрчлөхөөс гадна биеийн эсэргүүцлийг сулруулдаг тул олон төрлийн өвчин сэдрэх шалтгаан болно. Мөн танин мэдэхүйн чадвар буурах буюу анхаарал төвлөрөлт /viyyflax. ядрах, булчин сульдах, ажлын бүтээмж муудахаас гадна машин тэрэг жолоодох үед аваар осол үүсгэж болзошгүй.

-Яагаад нойргүйдэлд ордог юм бэ?
-Сэтгэл санааны хямрал, биеийн ямар нэгэн өвчин болон сэтгэцийн өвчнөөс болж нойргүйддэг. Ажил, сургууль, эрүүл мэнд эсвэл гэр бүлийн тухай байнга санаа зовоход хүний тархи ядарч, амарч чадахгүй болно. Үүнтэй адил сэтгэлээр гутрах, байнга юмнаас түгшиж, айх нь сэтгэл санааг хямрааж нойргүйдүүлдэг. Зарим эмийн эмчилгээ жишээлбэл, зарим даралт буулгах эм, гормон эмчилгээ, өвчин намдаах эм гэх мэт нь нойрны хэмнэлийг өөрчлөдөг. Ялангуяа тураах бэлдмэлүүд коффеин болон бусад сэргээш бодисуудыг агуулдаг тул нойрыг муутгадаг. Мөн харшлын эсрэг бэлдмэлүүд эхний үед нойр хүргэх боловч, шээсний гарцыг өөрчилж, ойр ойр шээс хүргэснээр шөнө муу унтахад хүргэдэг. Үүнээс гадна, архи хэтрүүлэн хэрэглэх, тайвшруулах, нойрсуулах эм, кофейн, никотин агуулсан бэлдмэл удаан хугацаагаар дур мэдэн хэрэглэх нь нойргүйдлийг улам гүнзгийрүүлдэг байна. Цаг солигдох, эсвэл ажлын ээлж солигдсоны улмаас хүний өдөр шөнийн хэмнэл алдагдаж бас нойргүйдэл үүсч болно. Мөн их өвдөлтөөр илэрдэг үе мөчний өвчин, мэдрэлийн судасны гаралтай өвдөлтүүд, булчин зангирах өвдөлтийн улмаас нойр муудцаг. Энэ тохиолдолд өвдөлт намдаах зөв арга хэрэглэснээр нойр сайжирна.

-Нойргүйдлээс гарахын тулд тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл юу байх вэ?
-Зарим хүмүүс унтах гэж хэт их хичээж, нойр хүрдэггүй, унтдаггүй гэж байнга санаа зовсоны улмаас нойргүйдэлд ордог. Ийм тохиолдолд унтаж буй орчноо солих, унтах гэж хичээж биеэ чагнахаа больж, телевиз үзэх эсвэл ном уншихад анхаархлаа сарниулвал сэтгэлийн хямралаас болсон нойргүйдэл арилна. Унтахын өмнө хэт их хооллох, хэт өөг хоол хүнс хэрэглэх нь зохимжгүй, бие тавгүйтүүлж, ам гашуун оргиулж, ходоод гэдэс цанхайлгах тул нойргүйдлийн бас нэг шалтгаан болж байдаг. Нас ахих тусам өнгөц нойрны үе шат уртсаж, гүн нойрны үе шат богиносож, хүн эрт сэрдэг болдог. Нойрны зарим эмгэгүүд нас ахихад илүү олонтоо тохиолддог. Жишээ нь нойрон дунд амьсгал тасалдаж ойр ойрхон сэрнэ, мөн шөнө хоёр хөл нь бадайрч тавгүйтсэний улмаас шөнө дунд босч хөл өө хөдөлгөх шаардлагатай болдог.

-Хамгийн үр дүнтэй ямар эмчилгээнүүд байдаг вэ?
-Нойргүйдлийн үед эмийн эмчилгээ хийх нь эхний сонголт биш юм, учир нь нойргүйдлийн үед уудаг эмүүд нь ихэвчлэн дасал үүсгэдэг, түр зуур үйлчилдэг байна. Зарим эмийг хэт удаан хэрэглэхэд сэтгэцэд өөрчлөлт орж, донтох шинж тэмдэг илэрч болдог. Иймээс нойргүйдлийн үед эмийн бус аргаар нойр сайжруулах, өөрөөр хэлбэл нойрны эрүүл ахуйг сахиж дараах зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй. Үүнд:
1.Ажил, амралтын өдөр ялгаагүй өдөр бүр ижил цагт унтаж, ижил цагт бос.
2. Орой унтахдаа нойр хүрэх үед орондоо ор. Хэрвээ нойр хүрэхгүй бол өөр өрөөнд орж, телевиз үзэх, юм унших гэх мэт ямар нэг өөр нойр хүргэх зүйл хий.
3. Сэрүүлэгээ тохируулсаны дараа шөнө цагаа харагдахгүйгээр нуу.
4.Өдөр түр зуур ч битгий унт.
5.Нойр сэргээх эмийн бэлдмэл, кофе, тамхи, архины хэрэглээг багасга. Ялангуяа оройн цагаар унтахаас өмнө бүү хэрэглэ.
6.Тогтмол гимнастик, дасгал хий. Гэхдээ дасгалыг өглөө болон өдрийн цагаар хийхньтохиромжтой.Унтахаас өмнөх 5-6 цагт дасгал бүү хий.
7.Орой унтахаас1-2 цагийн өмнө өөрийгөө тусгаарла. Телевизороор мэдээ үзэхээ зогсоо. Өөрийн санаа зовж буй зүйлсийн талаар өдрийн тэмдэглэл бичиж байгаа бол үүнийгээ дуусга. Оронд нь халуун ваннд ор, зөгийн балтай сүү уу.
8.Унтлагын өрөөгөө өөрийн дуртай өрөө болгож тохижуул. Энэ өрөө таны бүтэн шөнийн турш тайван амрахад тааламжтай байх ёстой. Ердөө л үүнийг дагавал нойргүйдэхийн зовлонг мартаж болно.

Хүн хэдэн янзын энергитэй вэ?


Хүн бүр өөрийн гэсэн энергитэй. Гэхдээ сайн, муу гэсэн хоёр янз байдаг. Тэгвэл сайн, муу энерги гэж юуг хэлдэг, ямар үр дагавартай болох, ийм хүмүүсийг яаж ялгаж танихыг танд хэлж өгье.

Сайн, муу энерги гэж юу вэ?

Ямар ч хүн далдын эрчтэй байдаг. Бид заримдаа сайн таньж мэдэхгүй хүнтэй хэдэн цагаар ч хамаагүй хамаг байдгаа дэлгэж, ханатлаа ярихад сэтгэл санаа онгойж тэнийдэг. Гэтэл сайн таньдаг зарим хүнтэй ойр зуурын хэдэн үг сольсоны дараа юм ярилцахаас дургүй хүрч, сэтгэл тавгүй оргиж, бушуухан салахын түүс болдог. Ийм хоёр янзын хэв шинжийг сэтгэлзүйчид эрч бэлэглэгч, сорогч гэж нэрлэжээ. Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн тооцсоноор сүүлийн 10 жилд дэлхийд хүний эрч хүчийг сорогч муу эрчтэй хүний тоо, сайн эрчийг бэлэглэгчдээс гурав дахин ихсэжээ.

Та ямар эрчтэй вэ?

Хорвоогийн бүх хүнийг дотор нь сорогч, бэлэглэгч, дундыг баригч, хар цагаан шидтэн гэж ангилна. Найз нөхөд, хань нөхөр, хамт ажилладаг хүмүүс, цаашлаад улс орноо удирдаж буй хүмүүс ямар эрчтэй, ямар санаа бодолтойг мэдэх амархан арга бий. Та тухайн хүний төрсөн он, cap, өдрийг л мэдэхэд болно. Тухайлбал 1980.12.25 гэвэл 1+9+8+0+1+2+2+5 гэж нэмэхэд 28 гэсэн хариу гарна. 28-аа задлаад 2+8=10 гарна. Энэ 10 бол таны эрчийн тоо юм
-1, 2, 3, 4 гэсэн тоо нь сорогч
-5, 6 нь дундыг баригч
-7, 8, 9 нь бэлэглэгч
-10 нь цагаан шидтэн
-11 хар шидтэн гэж үздэг. Тэгэхээр таны эрч 10 учраас та цагаан шидтэн юм байна. Дундыг баригч нь хүнээс эрч авдаггүй, өгдөггүй. Харин хар, цагаан шидтэн нь дундыг баригчтай адилхан боловч цагаан шидтэн хүссэн үедээ эрчээ бусдад өгдөг, хар шидтэн нь хүссэн үедээ бусдаас авдагаар онцлог.

Эрч сорогчийг яаж таних вэ?


Сорогч эрчтэй хүний эрхшээлд орсон эсэхээ мэдэх амархан. Та ямар ч учир шалтгаангүйгээр биеэ голж, өөрийгөө зөнд нь орхиж, гэнэтхэн арчаагүй, өөдгүй амьтан гэж өөрийгөө үздэг, сэтгэлээр унадаг болчихвол та эрч сорогч хүний золиос болж, тийм хүнтэй байнга харилцдаг гэсэн үг. Сорогчид олон янзын дүртэй байдаг учраас тэднийг ялгаж, аль болох зайгаа барих хэрэгтэй.

Өрөвдсөн дүртэй өдөөгч

Ийм эрчтэй хүн далдуур дэргэдэхээ зэмлэж, муулж доромжилж, үг хаяж байгаад уг хүнээ тэсэхийн аргагүй болгосоор дүрсхийн уурлахад хүргэдэг. Уур омог нь бадарсан хүн арчаагүй байдалд орж, далд байгаа эрч хүчээ гадагшлуулахад нь сорогч өөртөө авч, нөгөө хүнийхээ гомдол цөхрөлийг их л амтархан сонсч, өрөвдөж хайрласан царай гаргадаг.

Бусдын гараар могой бариулагч

Өөрт тулгарсан элдвийн асуудлыг өөрөө шийдэж чадахгүй бусдын гар харж, дэмжлэг туслалцаа байнга аваад сурчихсан, бусдын эрчийг сорогч хараат хүн юм. Өөрийн хийх зүйлээ бусдаар хийлгэж, өөрөө эвтэйхэн сугараад ард нь үлдчихдэг арга тэднийх.

Нэр хүндтэй сорогчид

Их л нэр хүндтэй, онцгой содон хүний дүр үзүүлдэг. Үүгээрээ аятай зан аашийг ашиглаж, өөрийгөө суут мундаг хүн болгон харуулж байгаад сайн эрч хүчийг нь сорж шулдаг хүмүүс юм.

Сайхан сэтгэлт туслагч

Зовлон бэрхшээл тохиолдсон хүмүүст үргэлж тусалдаг их сайн хүн шиг бусдад харагддаг тул хүн бүхэн итгэдэг. Яг үнэндээ тэд золгүй явдлын цаад учрыг ухаж төнхөн, таашаал авдаг сорогчид юм.

Уян зөөлөн аврагч

Ийм сорогч цаг үргэлж хэн нэгний төлөө гүйж, тусалж, авардаг царай гаргана. Гэвч өөрөө элдэв шалтгаан зааж, биеэ оторлодог ч түүнд сайн эрчтэй хүмүүс дуртайяа тусалж, байнга завшуулж байдаг.

Өрөвдөлтэй бялдуучлагч

Хувь заяандаа гомдсон дүр үзүүлж, бусдын энэрэл хайрыг авах гэж оролддог. Сайн эрчтэй хүнээ магтаж, түүнд хайртай, их сайн байдгаа харуулахыг хичээж, хэтэрхий худлаа маяглаж, илэрхий зусардан бялдуучлах аргаар сордог.

Сорогчоос эрчээ яаж хамгаалах вэ?

Өөрийнхөө золгүй явдал, өвчин эмгэг, амьдралын нарийн нууцаа хүн болгонд дэлгэх хэрэггүй. Хэрвээ та сорогчтой учирсан бол таныг өрөвдсөн дүр үзүүлж, зөвлөгөө өгөх ч зовлон бэрхшээл чинь нимгэрч багасахгүй, харин ч гүнзгийрнэ. Тиймээс аль болох зай барьж, муу эрчтэй хүнээс холхон байхыг хичээ. Хэрвээ таныг эрхшээлдээ оруулах гэж харцаараа нэвт шувт өрөмдөөд байвал урдаао нь бүү эгцлэн ширт. Хамраа сөхөж, нүдээ цавчилгүй харах хэрэгтэй. Мөн хоёр гарынхаа бүх хурууг нийлүүлэн зөрүүлж сүлжээд. тохойгоо хоёр талын хавиргандаа наан, нийлүүлсэн гараа нарны туяа руу харуулан нээ. Хоёр хөлөө нийлүүлэн тэгшил. Ингэснээрээ та битүү цагираг үүсгэж, таны сайн эрч хүч гадагшаа гарахгүй. Мөн хөл гараа солбиулан зөрүүлж тавихад зөв эрч биеэс гардаггүй.

Эрч таарахгүй хүмүүс гэж байдаг уу?


Хайртай хосууд бие биедээ эрчийн хувьд таарахгүй байж болно.

Хоёр сорогч ханилбал

Хайртай хосууд хоёуяаа сорогч бол гэр бүл дорхноо салж сарнидаг. Ийм хоёр сорогч бие биедээ эрчээ өгдөггүй, бие биенийхээ эрчийг сорох гэж хуч тамираа шавхдаг. Тэд таарахгүй салсан шалтгаанаа бие биенээ анхаарал бага тавьдаг, халамж муутай гэх зэргээр гомдолдог.

Хоёр бэлэглэгч ханилбал

Хоёр идэвхтэй бэлэглэгч нэг гэрт орсноор хэрүүл зодоон цохионоор илүүдсэн эрч хүчээ гадагш нь цацаж. илүүдлээсээ салдаг. Тиймээс бас л салж хагацахдаа хүрдэг. Ийм хоёр хүн айл гэр болбол аяга тавгаа хагалж, арцалдан барилцаж, зодоон нүдээн хийж, үүнийг нь хөрш айлууд, хөндлөнгийн хүмүүс, садан төрлүүд нь ч сайн мэддэг тийм хосууд болон хувирдаг. Гэр бүлээ цуцлуулахдаа хэн хэн нь хайр сэтгэлийг минь тоосонгүй гэсэн шалтаг хэлдэг.

Бэлэглэгч сорогч ханилбал

Эмэгтэй нь сорогч, эр нь бэлэглэгч байвал гэр бүл гогтвортой, далж сарнихгүй сайхан амьдардаг. Ийм хосуудын нөхөр нь ч сорох хэмжээгээ, эхнэр нь ч өгөх эрчээ тохируулж чаддаг. Нэг нь хөөрүү сайхан сэтгэлээр ярьдаг, түүний яриаг анхааран чагнадаг хүн хоёр тун нийлэмжтэй, яг таардаг байна. Харин дундыг баригчид хар, цагаан шидтэнгүүдтэй сайн таардаг.

Сорогч хаанаас төрдөг вэ?


Эрч copoгчид голдуу хагас өнчин эсвэл аав ээж нь арчаагүй айлын хүүхэд байдаг аж. Өнчин өрөөсөн, хайр халамжгүй орчинд өсгөж буй хүүхэд амьдралаас бүх юмыг байгаа дээр нь авч, эрх дураараа байх ёстой гэсэн бодолтой болдог. Ашигтай бүх нөхцөл байдлыг эрхэндээ байлгахыг эрмэлзэж, нас бие гүйцэхээрээ баяжих, том тушаалд орох гэх мэтийн ашигтай юмаа биелүүлэхийн тулд өөрт хэрэгтэй хүнийг олж эрхэндээ оруулдаг. Сорогчид багынхаа санаархлыг том болсон хойноо хэрэгжүүлж, цуг байгаа хүмүүсээ яаж хайрлах, яаж хорлох, бас хариуд нь юу авахаа мэдэж тооцоолдог. Хүүхэд хэтэрхий эрхэлж өсвөл яваандаа сорогч болж хүосэн болгоноо нэхэж шаардан, зорьсондоо хүрэхийн тулд юу ч сэдэхээс буцдаггүй гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Эрч бэлэглэгчид сорогчдийн хоосон маяглалд автаж үнэнхүү сэтгэлээсээ туслаад хариуд нь ядаргаа, сульдаа, яхир зантай болоод ядаргаанд автсан, яхир зантай нэгэн болж хоцордог.