2007/09/25

80 насанд амьдрал дөнгөж эхлэнэ

Зуу насыг хүртэл эрүүл чийрэг, сэргэлэн цовоо байдаг бол мөн сайхан аа...... Үүнийг хоосон мөрөөдөл гэх үү.? Гэтэл тийм хувь тавилантай хүмүүс байх л юм. Тэгж насалсан хүмүүн бие сэтгэлийн эрүүл мэндээ жигтэйхэн удаан хадгалсан явдал бий шүү дээ. 90-100 насалсан хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь урьдын адил идэвхитэй амьдарч энх тунх байцгаах юм. Үүний шалтгаан юунд байна аа. Одоо явуулж буй GEHA /Эрүүл хөгшрөлтийн генетик/ төсөл үүнийг ямар нэг талаар тодруулж болох юм. Түүнд Европын 11 орны түүнчлэн Израиль, Хятадын эрдэмтэд оролцож байна. Тэдний зорилго нь зөвхөн генетикийн төдийгүй өөр бусад хүчин зүйлийг харгалзан үзэхийн тулд аль болох олон өндөр настнаас асуулга авахад оршиж байна. Жишээлбэл, тэр хүмүүс хаана хэрхэн амьдарч байна, хөрөнгө чинээ ямар байна гэх мэтийг асууна. Иймэрхүү судалгаа үнэхээр цагаа олж эхэлсэн юм. Ялангуяа аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад хүн ам хурдацтай өтөлж байна. Тиймээс хүмүүс хөгшрөхдөө хүч чадал эрүүл мэнд сэргэлэн цовоо байдлаа хадгалж үлдэхийг хичээж байна. Хэрэв хүний амьдрах нөхцлийг сайжруулж, боломжийн амьдралыг нь хангаад өгвөл бүр өтөл настай хүний наслалтыг ч уртасгаж болдог ажээ. Машин, метро, вагоноор биш харин хөлөөрөө явах нь амьдралыг тэтгэж насыг уртасгана. Зарим тоо баримтаас үзэхэд Европын орнуудад 10 хүн тутамын нэг нь хөдөлгөөн дутснаас бие махбодь суларч идэвхгүй болсонтой холбоотой байдаг байна.

Зүрхний шигдээсээс зайлж болно.! Долоо хоногт гурав, дөрвөн удаа тогтмол зугаалах нь энэхүү өнгөрсөн ба энэ зууны өвчинөөс урьдчилан сэргийлэх сайн арга болдог. Тархинд нь цус харвасан хархыг биеийн хөдөлгөөнд оруулбал тархинд нь шинэ судаснууд бий болдгыг энэ амьтан дээр хийсэн туршилт харуулж байна. Биеийн хөдөлмөр эрхэлж спортоор хичээллэх нь оюуны чадавхиа удаан хадгалахад хүмүүс бидэнд ч тус болох бололтой. Хүн бүр хөгширдөг гэхдээ зарим нь 60 насандаа амьдрах сонирхолгүй болдог байхад, жишээ нь алдарт биологич Эрнст Майр 100 настайдаа ч шинжлэх ухааны ажил хийж байх жишээтэй. Зуу насалсан хүмүүсийг гурав ангилж болно. Тэдгээрийн 40% нь өвчнийг гэтэлж амьд гарагсад байдаг. 60-70 насандаа. тэд хүнд өвчин тусан, зарим нь 10 хэдэн жил өвчинтэй тэмцсээр өвчин эмгэгээ арилгасан байдаг нь гайхалтай. Бидний хэн нь ч гэсэн хүнд өвчин тусаад хэдэн жил тэсээд өнгөрчихвөл хойшид гунигтайгаар өтлөх биш, өвчин нь үгүй болж хүч чадалтай хэвээрээ хэдэн арван жил амьдарч болно гэдгийг санах хэрэгтэй.
-40 хувь нь цаг алдалгүй арга хэмжээ авдаг хүмүүс байдаг. 85 хүртлээ тэд ноцтой, хүнд өвчнөөр өвчилдөггүй.
Учир нь өвчин тусвал бага дээр нь эмчилж намдаадаг. Тэд ийм байдлаар өвчинг т.уулалгүй хойшлуулсаар байгаад 100 настай золгодог.
-20 хувь нь халдашгүй дархан хүмүүс байдаг. Зуу насалтлаа өвдөж ч үзээгүй тэд сайндаа л хэдэн удаа хамрын ханиадаа эмчилж үзсэн байдаг. Италийн геронтологич Клаудио Франческийн таамаглалаар хөгшрөлт бол чухамдаа сунжирсан үрэвслийн үйл явц ажээ. Бие махбодид энэ үйл явц илүү идэвхитэй явагдаж байгаа хүмүүс бусдаасаа түрүүнд нас бардаг. Өтлөхийн эмгэгболох альцгеймерийн өвчин, өмөн үү, чихрийн шижин, зүрх судсны өвчнүүд үрэвсэлт өвчний горимоор үүсч, хүндэрдэг нь санамсаргүй хэрэг биш. Ийм тохиолдолд бид хэд наслах нь олон талаар бидний дархлааны системийн онцолгоос хамаарна. Нэг талаас тэр систем нь вирус, бактерийг дийлэхээр хүчтэй, гадны биетийг устгах гэж үрэвсэх явц нь бидний өөрсдийн бие махбодийг туйлдуулчихаар тийм хүчтэй биш, алтан дундаж байх ёстой. Өндөр насалсан олон хүний дархлааны систем нь нас ахихын хэрээр хэт идэвхитэй юм уу , хэт сулбагар байхгүйн тулд өөрийгөө байнга хянаж, шинэчилж байдаг. Харин зарим азтай нэгнийх нь дархлаа бүр өлгийтэй байх цагаас нь өө сэвгүй хөглөгдсөн байдаг. /К.Франчески/ Манай гаргийн Окинава, Сицил зэрэг өнцөг буланд урт настан илүү олон байдаг гэнэ. Окинавад тэдний дунд явуулсан санал асуулгын дүн ийм байна.
-Эдгээр хүмүүс бүр өтөл насандаа ч биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, их хөдөлгөөнтэй байжээ.
-Тэд хэзээ ч ганцаардаж байсангүй. Туйлын өөдрөг үзэлтнүүд байж.
-Голцуу хүнсний ногоогоор хооллож, загас их хэрэглэж байжээ.
-Хоолоо бараг хэтрүүлдэггүй. Өлсч байгаагүй ч үе тэнгийн талийгаачдаасаа арай бага иддэг байжээ. Эрдэмтэд урт наслалтын нууцыг тайлах санаатай сүүлийн арван жил хэд хэдэн туршилт хийсний нэг нь, ялаа, харх, сармагчнуудад илчлэг багатай хоол идүүлж үзсэн юм. Тэгэхэд хархын ойролцоогоор 40 хувиар илүү насалсан байна. Хэргийн учир илчлэгийн хэмжээнд байна гэж үү?Хэрвээ тийм бол хоолны дэглэм нь хүний бие махбодид чухам хэрхэн нөлөөлөх вэ. Энэ талаар зарим нэг тайлбарыг өгүүлье.
-Хөдөлгөөнтэй амьдардаг хүмүүс гол төлөв гоолиг биетэй байдаг. Тэд илүү идэвхитэй байдлаар амьдардаг учир өвчлөх нь цөөн, наслах нь урт байдаг ажээ.
-Илчлэг ихтэй хоол бага хэрэглэхэд бодисын солилцоо удааширч, хүний бие махбодид чөлөөт радикал гэгч буюу бодисын солилцооны хортой бүтээгдэхүүн бага хуримтлагддаг байна.
-Хоолоо сойх дэглэм нь амьдралын үйл явцыг удаашруулдаг. Хуурай хөрсөнд цацсан тарианы үр хожим “цэцэглэхэд” нойрсдогтой төстэй зүйл хүний биед явагддаг байна. Гэвч урт наслахын тулд хоол болоод хорвоогийн сайхан юмнаас татгалзах нь хэтэрхий хатуудсан хэрэг мэт санагдана биз. Эрдэмтэдийн туршилтад орсон сармагчны бие махбодь ч гэсэн албадан хязгаарлалтын эсрэг “бослого” зарлаж байлаа. Тэдгээрийн яс нь хэврэгшиж идэвхи суларч байжээ. Үүнийг хүнтэй холбогдуулж ярьвал: “Хэрээ минь дээ гурван зуун жил амьтны сэгээр хоололсноос нэг удаа халуун цус ханатлаа сорсон минь дээр. Харин хожим яах нь бурханы тааллаар болно биз” гэсэн Пушкины онигоо шиг сонсогдох биз. Эсвэл шинжлэх ухааны хэлээр хэлбэл, 20 нас илүү наслахын тулд шууд бага тойруу утгаараа өлсч, даарч, хайрын жаргал эдлэхгүй явах нь зөв үү. Эрдэмтэд бас ийм нэгэн сонин юмыг ажиглажээ. Амьдралын анхны өдрөөсөө л ямар нэгэн хамгаалалтын механизмтай болсон юм шиг эрүүл чийрэг биетэй хүмүүс байдаг гэнэ. Тэд олон жил эмчид хандахгүй, энэ тэр калори гэлгүйгээр тааралдсан болгоноо л хуу хамаад идчихдэг. Тэдний зарим нь анагаах үндсэн зарчимуудыг зориуд гээсэн юм шиг зургаадай таяг тулаад явж байх… Жишээлхэд, эмэгтэйчүүдийн дундаас албан ёсоор урт насны рекорд тогтоон бичиг баримтаар нотлогдсон Жанна Кальмент гэгч 122 жил насалсан билээ./ 1997 оны наймдугаар сард нас барсан/. Түүнийг тамхичин эмэгтэйчүүдийн рекордийг тогтоосон гэж зүй ёсоор нэрлэж болно.Тэрээр 199 настайдаал тамхинаас гарчээ. Бүх хорио цээрийг зөрчдөг атлаа урт наслаад байдаг иймэрхүү эрүүл чийрэг хүмүүсийг судлаач нар онцгойлон сонирхож байна. Тэдний бие махбодийг юу хамгаална вэ. Бүх учир тэдний “урт наслалтын генд” байна уу. Ер нь хөгшрөлт гэдэг юу юм бэ. Адгуусан амьтны хөгшрөлт үр удмаа үлдээж нөхөн төлжих чадвартай наснаас давсан үед эхэлдэг гэж биологичид аль хэдийн тэмдэглэсэн. Үржлийн үйл явц дуусахад байгаль тухайн бие махбодийн төлөө санаа тавихыг больж тэр нь хөгширч, мөхөж эхэлдэг. Үнэнийг хэлэхэд хүмүүс бид тэр нийтлэг жамаас гажиж байна. Хэрвээ бид байгалийн хуулиар амьдарсан бол бидний олонхи нь тавин насыг ч наслахгүй байсан биз. Хүмүүс урт насалдаг болсны ачаар “хүн төрлөхтний соёл” буй болсон гэж түүх ч үзэж байгаа шүү дээ. Эрт дээр цагт өвөгчүүлийг дэлхий ертөнц хийгээд хүний тухай мэдлэгийг хадгалагч мэргэн ухаантнууд гэж хүндэтгэдэг байжээ. Харин үйлдвэржилтийн эринд л тэд нь амьдралын өсч буй хурдыг гүйцэлгүй “нөөц зам” дээр гарцгаасан юм. Эцэг өвгөдийн мэргэн ухаан одоо цайнаас дор үнэлэгдэх болж. Хүмүүс хүчтэй, эрчимтэй атлаа эргэцүүлэн бодож амждаггүй залуу насыг бишрэн шүтэх болжээ. Дэлхий ертөнц толгой эргэмээр хурдан өөрчлөгдөж мөн тийм хурдтайгаар бусдын туршлагыг хий дэмий үрэн таран хийх боллоо. Улс нийгэмдээ мартагдсан надтай хамт касст дугаарлан зогсч буй эдгээр хөгшчүүл хаашаа ч юм бэ яарч тэвдэж буй бүх хүмүүст ямар гээчийн үнэн зөвөлгөө өгч чадах байсан юм бэ. Би чинь юун тухай бодолд автаатахав. Генийн тухай юу. Өтөл дорой болохын цагт аливаа амьд амьтны амьдралыг тодорхойлогч суурь хүчин зүйл болсон генүүд л сүүлчийн үгээ хэлнэ. Барагцаалбал гурван тохиолдол бүрийн нэгд нь хүний урт нас чухам түүгээр тодорхойлогдоно. Эрдэмтэд 1990-д онд ялаа, шавьж дээр хийсэн туршилтаараа аль нэг генийг хассанаар тэдгээрийн амь насыг хоёр дахин , тэр байтугай гурав дахин уртасгаж байлаа. Энд бусад генийн идэвхит чанарыг зохицуулдаг бодисийн солилцооны эрчмийг бууруулдаг, удамшлийн мэдээллийг хамгаалдаг, дархлааны системийн ажиллагааг сайжруулдаг генүүдийн тухай ярьж байгааг туршилт харуулж байна. Одоо 70 гаруй тийм ген илрүүлчихээд байгаа юм. Жишээлбэл:31г2 ген нь исгэгчийн эсүүд дотор явагдаж буй амьдралын үйл явцыг удаашруулж тэдгээрийн насыг уртасгадаг байна. INDY генийн мутац ялааны насны хэмжээг өөрчилдөг. Энэ ген тэжээлийн бодисыг эсэд шингээх явдлыг хариуцах бөгөөд хэрвээ тэр мутацад орвол илүүдэл калори нэвтрэхгүй. Эрдэмтэдийн илрүүлсэн хүний урт наслалтын цөөн хэдэн генийн нэг нь АроЕ ген юм. Түүний нэг хувилбар е4 хөгшрөлтийн эмгэгээр өвчлөх эрсдлийг 4-5 дахин ихэсгэдэг бол өөр нэг хувилбар болох е2 нь уг аюулыг бууруулдаг байна. Сүүлчийн хувилбар нь урт настнуудад тохиолдох нь мэдэгдэхүйц олон байдаг байна.

Хөх толбо

2007/07/11

Xүн гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг

Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн.
Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг.

Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг хэсэг, шархлаад нэг хэсэг л тэсэх юм даа. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэх ажил хийдэггүй хүн нэг л өдөр гэдэсний хорт хавдартай болсон тухайгаа мэддэг. Тэр үед юун нарийхан бэлхүүс манатай.
Yргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байна гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?
Хооллох хөтөлбөр хийлгэж байгаа хүн бүрээс би ингэж асуудаг. Ихэнх нь “Өдөрт хэд нь ч юу юм бэ, нэгээс хоёр хоног өнжөөд л нэг удаа” гэж, их олон хүн “тав зургаа хонож байж арайхийж нэг хүндэрдэг” гэж хариулдаг. Өтгөн хатаад арваад хонодог гэх хүн ч олон.
Ийм хүмүүс ихэвчлэн том гэдэстэй бүдүүн байдаг. Тэд бэлхүүс нь мэдэгдэхээ больсонд өтгөн хатахаас илүү шанална. Туранхай хүн ч бас байна. Ихэнх нь амархан өлсдөг,идэмхий хүмүүс. Зарим нь хоолонд дургүй, дотор нь муухайрч, огьж бөөлждөг байдаг.
Гэтэл жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Ургамлын гаралтай хүнс иддэг бол шүү дээ. Жишээ нь талх, боов, төмс, ногоо гэх мэт. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой.
Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, Үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг. Бие, сэтгэл нь эрүүл учир.

Одоо нарийн, бүдүүн гэдэстэйгээ товч танилцъя.
Нарийн болон бүдүүн гэдэс нь хоол боловсруулах тогтолцооны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн урт хэсэг юм. Хоолноос авч болох хэрэгтэй бүхэн энэ хэсэгт шимэгдэнэ. Гэдэсний гадуур байдаг гөлгөр булчингууд нь удаан боловч хэмнэлтэйгээр агшиж,дотор нь байгаа задарч боловсрон шимэгдэж буй хоолны холимгийг түлхэн цааш явуулна.
Ходоодонд хайлж химус хэмээх нэртэй болсон холимог нарийн гэдэсний эхний хэсэг-12 хуруу/дээд/ гэдсэнд орж ирэнгүүтээ нойр булчирхайн шүүс болон элэгнээс ирсэн цөстэй холилдоно.
Эдгээр нэмэгдлүүдийн ачаар химус хүчиллэг исгэлэн биш болно. Хоолны холимог нарийн гэдсэнд байх хугацаанд нь түүнийг боловсруулах ферментүүд нойр булчирхайн шүүсэнд байдаг. Нарийн гэдэс ч өөрөө бас ферментүүдийг боловсруулна. Хоолны холимог нь нарийн гэдсийг 20 орчим цагийн турш туулж өнгөрөхдөө ферментүүдийн нөлөөгөөр улам жижгэрэн задарч, нарийн гэдэсний ханаар цус руу шимэгдэнэ.
Хооллосноос хойш 24 цаг өнгөрөхөд идсэн зүйлээс маань ердөө л боловсрох боломжгүй хэсэг нь Үлдэнэ. Түүнчлэн гэдэсний өнгөр/микрофлор/-ийн бактериуд, гэдэсний дотор бүрхэвчийн үхсэн эсүүд ч байна. Эдгээр хаягдлууд бүдүүн гэдсээр өнгөрөхдөө чийгнээсээ салж, шулуун гэдсэнд хуримтлагдан хошногоор тҮлхэгдэн гадагшилна. Цөсний будагч бодис/пигмент/-ууд өтгөнийг хүрэн өнгөтэй болгодог.
Нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8,5метр орчим, үүнээс нарийн гэдэс 7метр, бүдүүн гэдэс 1,5метр урттай. Ийм урт гэдэс хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд чацархайнд бэхлэгдэн мушгиран эвхэгдсэн байдаг.
Гэдэсний дотор бүрхэвч нь хуниас мэт нугалаатай. Хуниас тус бүр нь “сормуус” гэж нэрлэгддэг хэдэн зуун өчүүхэн хөхлөгүүдтэй. Тиймээс гэдэсний дотор тал нь сахлаг хивс шиг. Хивсний утас шиг энэ ургацгуудын тоогоор гэдэсний дотор тал эцсийн хэмжээндээ хүртэл томорч өргөссөн гэсэн үг. Эдгээр хуниас, хөхлөгүүд нь шимэгдэх талбайг их болгох төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Хэрэв бүх хуниасыг тэнийлгэж болдогсон бол гэдэсний доторх гадаргуу нь нэг айлын 2 давхар орон сууцны шалны талбайтай тэнцэнэ.
Бүдүүн гэдэс нарийн гэдэстэй нийлдэг уулзварын мухар хэсгийн үзүүрт ургасан өт хэлбэрийн унжлага байдаг. Түүнийг аппендикс гэж нэрлэдэг. Түүнийг ямар ч үүрэггүй гэж үзэж байсан боловч сүүлийн үед эрдэмтэд аппендиксыг дархлааны чухал эрхтэн гэж нотолж байна. Аппендикс үрэвсэж, хагалгаа хийлгэн авахуулах хэрэг гардаг. Yүнийг бид мухар олгойгоо авхууллаа гэж буруу ярьдаг.

Яагаад өтгөн хатдаг болж, гэдсэндээ олон хувин ялзарч өмхийрсөн зүйл тээж явна вэ, олон хүн?
Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд өнөөх хивс шиг гадаргуу маань цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Хөхлөгүүд намирч хөдлөх манатай юм болж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн маш их муудах нь тэр. Тээвэрлэлтэд саад учирсан юм чинь ачаа тэндээ л хэвтэж байхаас биш яахав. Зүгээр хэвтэхгүй халуун бие дотор муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байхаас өөр юу хийх билээ дээ. Өтгөн хатахын учир энэ.

Хэрэгтэй материал,түүхий эдийг салгаж цус руу дамжуулах замыг нь бөглөөд бөөн хаягдал овоороод наалдчихсан учир хоол идсэний хэрэг гарахгүй. Эсүүд “өлсөнө”. Өтгөн хатдаг зарим хүн амархан өлсдөг, их иддэгийн учир энэ. Их идэхийн хэрээр улам их хаягдал овоорч, байдал улам дорддог. Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг эндээс ойлгож болно.
Байн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч,хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ хорны үйлдвэртэй болсных.
Гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна.
Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.

Өтгөн хатдаг бол амьд, өөрөөр хэлбэл зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй.
Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овёс, арвай, сагадын аль нэг гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, Үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег /материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юмуу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.

ВИП клуб ТББ-ын тэргүүн,Монголын Лектор
төвийн жинхэнэ гишүүн
Б.Гэрэлмаа
("Яруу сэтгэгч"сонин, Oops!!
)

2007/06/30

Spice Girls дaxин нэгдлээ!!! - Girl power is back

SARNAIX.blogspot.com

30.VI.2007 Spice Girls-н дaxин нэгдcэн тyxaй мэдээллийг Мoнгoлд xaмгийн түpүүнд xүpгэж байна


2007/06/26

Сэтгэлгээ

Хүний сэтгэлгээний хандлага нь тухайн эзнийхээ хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд “эерэг” эсвэл “сөрөг” хоёр хэлбэртэй байдаг.
Тодруулбал: Нэг удаа та нэрт лекторын лекцэнд сууж байлаа. Гэтэл, гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бүрзийсэн залуу ирээд суув. Түүнээс бензин сэнгэнэтэл үнэртэж байна. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзаар тэр залууруу харж байна. Яг тэр үед та тэр залуугийн тухай юу гэж бодох вэ? Магадгүй – Ямар арчаагүй юм бэ
- Хувцсаа сольж болоогүй юм байх даа
- Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м
Эсвэл: - Сайхан жолооч залуу байна даа
- Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна.
- Лекцээс хоцрохгүй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагүй байх л даа г.м
Таны бодол аль хувилбартай нь таарч байна вэ? Эхний хэсэгт бол та сөрөг сэтгэлгээтэй хүн байна. 2-р хэсэгт багтаж байвал та эерэг сэтгэлгээтэй хүн байна гэж хэлж болно.
Хүний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг. Эерэг сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус арагш чангааж байдаг.
Өнөөгийн нийгэмд монголчуудын ихэнх хувь нь болохгүй, бүтэхгүй зүйлийн талаар ярьж сэтгэл хангалуун бус амьдарч байна. Тэдний оюун ухааныг айдас, эргэлзээ сүйрүүлж, амьдрал нь амжилтгүй үргэлжилсээр… Тэд амьдралын хар тойрогт тодорхой зорилгогүй буюу нөгөө л “Ү хэл” гэсэн зорилгоо өмнөө тавиад сажилж явна.
Хүмүүсийн сэтгэлгээ яагаад сөрөг болчихов, яагаад тэд амжилтанд үл хүрнэм!!!
Сэтгэлгээ эерэг эсвэл сөрөг байх эсэх нь тухайн хүмүүсийн эхийнхээ хэвлийд байхаас эхлээд өнөөг хүртэл авсан мэдээллийн хандлага /эерэг, сөрөг/-аас хамаардаг. ө.х: Мэдээлэл гэдэг бол оюун ухаан, сэтгэлгээний хоол юм.
Дээрх хамаарлыг хүн дээр төдийгүй амьтан дээр хүртэл туршиж үзсэн байна. Ж.бэл: АНУ-н нэгэн мужийн 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийг цуглуулаад 3-н анги болгон хуваажээ. Эхний ангийн сурагчдад багш нар нь хичээлээ заасны дараа байнга сөрөг мэдээлэл өгдөг байжээ. /Эдний анги гэж сахилгагүй юмнууд, нүдэнд хүйтэн, хүмүүжилгүй, замбараагүй г.м/, 2-дах ангид нь хичээлээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй, 3-дах ангид нь хичээлээс гадуур байнга эерэг сайхан мэдээлэл өгдөг байжээ. /Эдний ангийнхан ухаалаг, авъяастай, алсын хараатай, манай сургуулийн нүүр царай, ирээдүйн удирдагч нар г.м/ 6 жилийн дараа хүүхдүүд сургууль төгсөхөд эхний ангийнхан маш сахилгагүй, дэггүй, муу зүйлд гаршсан хүн болцгоосон бол, 2-дах ангийнхан жирийн л нэг сэхээтнүүд, харин 3-дах ангийнхан үнэхээр манлайлагч, удирдагчид болж төлөвшсөн байна.
Дээрх 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийн 1-дэх хэсгийг мэдээлэл 360‘ өөрчилжээ. Харамсалтай нь буруу тийш нь…
Тэгвэл бид өнөөг хүртэл ямар мэдээллээр тэжээгдэж байсныг нягталж үзье!

Мэдээллийн Бидний авч буй
сувгууд мэдээллийн хэдэн
%-нь сөрөг вэ? Сөрөг дундаж хандлага
1. Телевиз 80%
2. Радио, фм 30%
3. Сонин, шар хэвлэл 99% 70%
4. Сэтгүүл 20%
5. Найз нөхөд 70%
6.Аав ээж 50%
7. Багш нар 50%
8. Хөрш 90%
9. Цуурхал 99%

Хэний ч аав, ээж үр хүүхдээ муу яваасай гэж хүсдэггүй! Гэтэл, яаж сөрөг мэдээлэл бидэнд өгдөг юм бэ? гэж та гайхаж магадгүй! Тэгвэл бидний эцэг, эх дотор хүүхдээ загнаж, зандардаггүй хүн байдаг уу? Магадгүй үглэж яншдаггүй ээж байна уу? гэвэл та мэдээж хэрэг байхгүй л гэнэ. Гэхдээ муу санаж бус сайн яваасай гэсэндээ л загнадаг шүү дээ гэж та бодож байгаа. Үнэхээр сайн яваасай гэсэндээ л хэлдэг боловч хэлж буй арга, ашиглаж буй үг хэллэг нь үр хүүхдээ дээш биш доош чангаасан буруу үйлдэл болдог байна. Ж.бэл: - Манай энэ гэж, нэг бүтэлгүй амьтан, сургууль соёлгүй, ажилгүй, арчаагүй юм болно… гэж зарим эцэг эх загнадаг. Бухимдлаас үүссэн энэхүү сөрөг үг хэллэг нь хүүхдийг, за даа би ч бүтэлгүй хүн дээ, надад ч ажил олдохгүй, би угаасаа л азгүй, арчаагүй нэгэн гэсэн өөрийгөө голсон тодорхой зорилгогүй нэгэн болгож хувиргадаг.
Та худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэж сонссон байх, яг л үүнтэй адил… Ер нь монголчууд хүүхдийг элдэв хараалаар уурлаж загнахыг цээрлэж намуун аядуугаар учирлан сургадаг байна.
Дүгнэвэл бид аав ээжээсээ 50% сөрөг мэдээлэл авдаг нь үнэн бөгөөд дунджаар амьдралаас сонсч, мэдэж авч буй мэдээ мэдээллийн 70%-нь сөрөг байх нь. За тэгвэл та нарын бие махбодийг хоол тэжээдэг, оюун ухаан сэтгэлгээг тань мэдээлэл тэжээдэг. Нэгэн асуулт асууя! Та нарын өмнө тавагтай “гуляш” байна. Үүний мах нь муудаад үнэр орчихсон, ногоо нь бас эвгүй үнэртэй болчихсон, будаа нь л шинэ байна. /Гэхдээ мэдээж хэрэг махны сүүмс будаанд шингэсэн байна/ Та энэ хоолыг идэх үү? Мэдээж үгүй шүү дээ. Бид бие организмдаа байнга шинэ, сайхан хоол хүнсийг хэрэглэдэг. Тэгвэл 70% сөрөг мэдээлэл бүхий оюуны, сэтгэлгээний хоолыг /70%-нь муудсан хоол гэсэн үг/ та хэдэн жил идсэн бэ? Насаараа л байх. Магадгүй таны бие 70%-нь муудсан хоол хүнсийг иддэг байсан бол та хэр зэрэг удаан амьдрах вэ? Өвчин эмгэгт баригдаад нэг ч их удахгүй байсан байх. Тэгвэл бидний сэтгэлгээ ялзарч, муудах нь аргагүй биз дээ? Ингэж муудсан сэтгэлгээ яаж, аливаа зүйлийн сайн талыг олж харж, амжилтанд хүрч чадахав дээ! Тийм үү?
Ж.бэл: Гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африкруу гутал заруулахаар явуулжээ. Менежер Африкт очоод онгоцноос буунгуутаа хөл нүцгэн Африкчуудыг хараад эзэнрүүгээ –Захиралаа, энд ерөөсөө нэг ч хүн гутал өмсдөггүй юм байна /гутал зарагдахгүй нь ойлгомжтой/ гэж хэлээд, ирсэн онгоцондоо суугаад буцжээ. Тэгэхээр эзэн нь “Манай энэ ч сөрөг хүн дээ, арай эерэг менежерээ Африк явуулаад үзье гэж бодоод эерэг менежерээ явуулжээ. Гэтэл тэр менежер онгоцноос буунгуутаа, Африкчуудыг хараад эзэнрүүгээ, -Захиралаа энд ерөөсөө нэг ч хүн гуталгүй байна, наанаа байгаа бүх гутлыг нааш нь явуулчих /гуталгүй учраас олон гутал худалдаж болно/ гэсэн байна. Тухайн үед Африкчууд гутал өмсөөгүй байж болно гэхдээ халуун элс хайрга, өргөс бутан дээр хөл нүцгэн явж буй хүмүүст гутал хэрэгтэй л байх ёстой. Үүнийг сөрөг сэтгэлгээтэй хүн харж чадаагүйгээрээ ажил нь амжилтгүй буцсан бол харин эерэг сэтгэлгээтэй хүн харж чадсан учир ажил нь амжилттай болжээ.
Тэгвэл: Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр хариулттай.
Бид сөрөг сэтгэлгээг цаашид үргэлжлүүлэн тэжээж, аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй, өө сэвийг хараад байх юм бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй! Тиймээс өнөөдрөөс эхлээд авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээллээс татгалзаж, эерэг мэдээллээр оюунаа хооллоцгооё! Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе. Үүний тулд бодол санаа, хүсэл зориг, хэлж ярих бүхэн тань эерэг, сайхан үг хэллэгээр илэрхийлэгдэх ёстой юм.
21-р зуун бол нэг талаас хүн судлалын зуун билээ. Энэ зуунд хүнийг судлаад хүн бол энергийн амьтан гэдгийг батлаад байна. Ер нь дэлхий ертөнц маань тэр чигээрээ энергийн урсгал байдаг. Тэгвэл энергийн ертөнцөд “Ижил нь ижлээ дууддаг” гэсэн том хууль байдаг. Энэ хуулйин дагуу та өнөөдөр сөрөг зүйлийг бодож, айдас, эргэлзээгээр дүүрэн байвал тэр айдас эргэлзээ чинь л ирнэ, харин сайн сайхан зүйлийг бодож сэтгэвэл тэр сайхан зүйлүүд тань ирэх болно. Үүнийг хялбархан нотолж болно. Ж.нь: Хавар болж та ногооны талбайдаа “төмс” тарьжээ, намар та юу хураах вэ? Мэдээж хэрэг төмс тарьчихаад лууван хайвал олдохгүй, төмсөө л хурааж авна. Тэгвэл та өнөөдөр хараавал маргааш хараал шигээ амьдралыг даллана, бусдыг дорд үзвэл маргааш хэн нэгэн таныг дорд үзнэ, үр хүүхэд эсвэл дүү нараа “тэнэг минь” хэмээн загнадаг бол тэд чинь тэнэг л болно. Энэ бүхнийг та хүсэхгүй л байх, тиймээс өөрөөсөө байнга эерэг сэтгэлгээг бий болгож эерэг энерги цацруулж аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө яг одооноос өөртэйгээ тэмцээрэй, та чадна!


“Хувь хүний хөгжил” сургалтын менежер Ж.Хорлоо

2007/06/16

ХДХВ-ын халдвартай амьдарч буй Монгол бүсгүйн өдрийн тэмдэглэлээс...

- ДОХ өвчин миний биед орсон шигээ, миний оюун ухаан, зүрх сэтгэл, найз нөхдийг минь гэнэт хулгайлсан

-
Би xэний ч өмнө сөгдөхгүй. үргэлж л хүмүүсийн өмнөөс "босч" байсан

-
Эмч хүн гэж хүнийг сайн ойлгох чадвартай, ярвагар биш, хүн сайтай хүнлэг байх ёстой. Тийм биш хүмүүс хэзээ ч хүн эмчилж чадахгүй

- Би одооноос эхэлж маш их зүйл хийх хэрэгтэй. ХДХВ-ын халдвар авч байгаа хүмүүсийг өөртөө татах бөгөөд хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулна тэр хэмжээгээр тэр хүмүүс бага ч болов сэтгэл ханамжтай амьдрах болно шүү дээ. Хамгийн гол нь эхлээд өөрийгөө эмнэлэг, халамж дэмжлэгт зуучлах арга барилтай байх, англм хэлний зохих мэдлэгтэй болох гээд их юм байна даа. Хэл сурснаар гадаадад болж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, ажлын туршлага солилцох гэх мэтээр өөрийгөө хамгийн түрүүнд чадваржуулж чадах байх

Дэлгэpэнгүйг энд дapж...


2007/06/06

Хоолойны махыг авахуулж болохгүй

Гүйлсэн булчирхай бол өвчний голомт биш болохыг сүүлийн үеийн шинжлэх ухааны олон судалгаагаар батлагдаж, гадаадын эмч нар хоолойны мах авдаггүй болсон. Манай улсад л гагцхүү хоцрогдсон энэ хагалгааг үргэлжлүүлсээр байгаа юм байнa.
Хоолойд ургасан мах амьсгалыг боож, амьсгалах хүчилтөрөгчийг хумсалдаг. Тиймээс манай эмч нар энэ өвчнийг анагаахын тулд гүйлсэн булчирхайг авдаг юм л даа. Гэтэл дэлхий дахин хүний хоолойд байрлах гүйлсэн булчирхайг авахыг эрс хориглодог болжээ. Учрыг лавлавал гүйлсэн булчирхай нь гаднаас ирэх нянг устгадаг дархлалын маш чухал эрхтэн юм байна.
“Эмч зөвлөж байна” буланд зочилсон нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлгийн их эмч Н.Алимаа та бүхэнд энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай дараах зөвлөгөөг хүргэсэн юм. Тэрээр Ревматизмтай тэмцэх төвийн гишүүн бөгөөд гүйлсэн булчирхайн үрэвслийг зүү тавин эмчилж буй эмч нарын нэг билээ.

-Хүмүүс даарснаас болж, хоолойнд улайсалт үүсч, улмаар мах ургалаа гэж ярьдаг. Энэ яриа хэр үнэний ортой вэ?
-Гагцхүү даарснаас хоолой өвддөг юм биш л дээ. Давхар хүчин зүйлүүд бий. Харин хоолой өвдсөнөөс дархлаа сулардаг. Улмаар ангина гэж айхтар өвчинд хүргэдэг л дээ.
-Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүн юуг анхаарах ёстой юм?
-Нэгдүгээрт, орчин цэвэр байх ёстой. Хоёрдугаарт, дархлааг сайжруулах витаминлаг хоол, хүнсийг хэрэглэх нь чухал. Хавар, намрын улиралд витаминлаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж байх ёстой. Хүүхдээ гимнастик хийлгэж, усан бассейнд тогтмол оруулж хэвших нь ангина өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам болно.
-Хүнсний бүтээгдэхүүн их чухал үүрэгтэй байх нь ээ?
-Тэгэлгүй яахав, удаан хадгалсан хүнсний бүтээгдэхүүн идсэнээс хоолой өвддөг. Тухайлбал, сүү, төрөл бүрийн салат, компот, махан бүтээгдэхүүн. Энэ дотор хиамыг нэрлэж болно. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн дотор нян идэвхтэй үржиж улмаар хоолойг өвчлүүлдэг юм.
-Хар багаараа хоолой нь өвдчих юм. Хэрээрээ асарч байхад гэж зарим ээжүүд гомдоллодог. Энэ юутай холбоотой байж болох вэ?
-Хүүхдийн хоолой өвдөж байна гэдэг эцэг, эхийн асаргаа, сувилгаатай холбоотой л доо. Хүүхэд хөл нүцгэн хүйтэн газар явснаас хоолой нь өвддөг. Дороосоо даарснаас тэр л дээ. Мөн их халууцсан үедээ зайрмаг идвэл хүйтэн, халууны солилцооноос болж хоолой нь өвддөг.
-Хоолойд мах ургачихаад амьсгалж болохгүй хүнд байна. Эмч сэрүү орохоор авахуулаарай гэж зөвлөсөн. Намар л хоолойныхоо махыг авхуулахаас гэж ярьдаг. Гэтэл та хоолойны махыг авхуулж болохгүй гэх юм. Учрыг нь тайлбарлахгүй юу?
-Гүйлсэн булчирхай бол өвчний голомт биш болохыг сүүлийн үеийн шинжлэх ухааны олон судалгаагаар батлагдаж, гадаадын эмч нар хоолойны мах авдаггүй болсон. Манай улсад л гагцхүү хоцрогдсон энэ хагалгааг үргэлжлүүлсээр байгаа юм. Учрыг нь тайлбарлая л даа. Гүйлсэн булчирхай нь гаднаас орж ирж буй бактерийг устгах үүрэгтэй чухал эрхтэн. Түүнийг авчихаар бие организмыг хамгаалах үүрэгтэй дархлалын эрхтэн систем байхгүй болчихно шүү дээ. Тийм болохоор хоолойны махыг авхуулж болохгүй.
-Хоолойны махыг авахуулахгүй л бол, амьсгалыг нь боогоод хүнд байдаг гэсэн?
-Эмчилгээний шинэ аргыг дэлхий дахин амжилттай хийж байгаа л даа. Тухайлбал, манай МНМ эмнэлгийнхэн энэ өвчнийг хоолойны махыг авахгүйгээр амжилтай эмчилж байна. Зүү тавьж эмчилж буй юм л даа. Хоолойд тавьсан зүү гүйлсэн булчирхайд үүссэн бактерийг уусгана. Ингэхдээ , бид давхар хор тайлах металийг өвчний голомтод суулгадаг юм.
-Өвчин хүндэрсэн тохиолдолд энэ эмчилгээг хийлгэж болох уу?
-Бололгүй яахав, бүрэн эмчилнэ. Эмчилгээний үр дүн 85-90 хувьтай байгаа.
-Дээрх дүгнэлтийг та их л итгэлтэй хэллээ. Хэчнээн хүнд зүү тавих эмчилгээг хийсэн юм бэ?
-МНМ эмнэлэг маань дөрвөн жилийн өмнөөс эхлэн энэ эмчилгээний аргыг нэвтрүүлсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл 4000 орчим хүнд гүйлсэн булчирхайг авахгүйгээр зүү тавих эмчилгээг хийгээд байгаа.
-Хоолойнд мах ургахыг удамшил байж магадгүй гэж зарим хүн тайлбарладаг. Энэ үнэн үү?
-Би дээр хэлсэн. Гүйлсэн булчирхайн үрэвсэл бактераар дамждаг гэж. Энэ өвчин бол удамшдаггүй. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрэв тухайн гэр бүлийн нэг гишүүн гүйлсэн булчирхайн халдвартай бол бусдад тараах магадлал өндөр. Яагаад гэвэл гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин нь халдвартай өвчин юм.
-Гүйлсэн булчирхайн үрэвслийг эмчлүүлэхгүй явсаар архагшуулчивал яадаг бол?
-Хэрх гэж хүнд хэлбэр рүү шилжинэ. Энэ нь зүрх судсанд нөлөөлж амиа алдах аюулд хүргэдэг. Мөн үе мөчинд нөлөөлснөөр тухайн хүн хөдөлмөрийн чадвараа алдах ч тохиолдол бий.

Аpдын эрx